x

Гадаадын хөрөнгө оруулалт & Эдийн засгийн дархлаа

Урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хэрхэн удирдах асуудал нь улс орон бүрт хамгийн чухлаар яригддаг. Тэгвэл улс орны эдийн засгийг өсгөх нэг чухал эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Ялангуяа санхүүгийн нөөц дутагдалтай манайх шиг улсад гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн орлогын нэг хэсэг гадаадад гарах боловч санхүүгийн гадаад эх үүсвэр нь тус улс орны үйлдвэрийн чадавхыг өсгөх ба үйлдвэрлэлийн түвшин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлдэг. Бүхэлд нь авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалт тухайн улс орны хөрөнгө санхүүг нэмэгдүүлж, шинэ менежмент, ноу-хау, шилдэг техник, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний нөөцийг чадавхижуулах, зах зээлийг өргөтгөдөг гээд маш олон давуу талыг бий болгодог. Мөн гадны компанийн үйл ажиллагаа нь хүчтэй өрсөлдөөн бий болгож, үйлдвэрийн чанар, стандартыг сайжруулдаг.

Манай улсын хувьд авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт нь 2011 оны эдийн засгийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн гэж олон судлаачид үздэг. 2018 оны байдлаар улсын төсвийн татварын нийт орлогын 23.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын татвар эзэлж байсан. Өнгөрсөн зууны хамгийн том төсөл болох Эрдэнэт үйлдвэр мөн л гадаадын хөрөнгө оруулалтаар боссон. Монголын төмөр зам, Говь ноолуурын үйлдвэр гээд бүхий л том аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтаар бий болсон түүхтэй. Сүүлийн 10 орчим жилд манай эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулж байгаа Оюу Толгой төсөл бас гадаад хөрөнгө оруулалтаар босч байна.

Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо тогтвортой явуулж, үргэлж сайжруулж ажиллаж байна. Улс орнуудын хооронд гадаадын хөрөнгө оруулалт татахын төлөөх өрсөлдөөн байнга өрнөж байна гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр манайд гадаадын хөрөнгө оруулалтад чөдөр тушаа болдог төрийн бодлогын тогтворгүй, ойлгомжгүй байдал, авилга хүнд суртал, хэт үндсэрхэг үзэл, улс төрчдийн популизм улам газар аваад байна. Манай улс Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр 2018 онд 128 орноос 74 явж байсан нь маш тааруу үзүүлэлт. Энэ тоог бид тухайн үед хэвлэлээр яриад хэсэг шуугиад өнгөрсөн. Өнөөдөр бодит нөхцөл байдал тэр үеийхээс улам дордсоор байна.

Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татсан, хөрөнгө оруулагч нарт ээлтэй найрсаг улс болно гэж 30 жил ярилаа. Жил болгон том хэлэлцүүлэг хийж, улмаар хэвлэл мэдээллээр лоозон болгож давтан ярьдаг зүйлсээ ажил хэрэг болгож чадсангүй, харин бүр эсрэгээр нь хийсээр ирлээ. “Цөөн улсаас, нэг салбарт төвлөрсөн гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байна” үүнийг өөрчилнө гэж 20 орчим жил ярилаа. Байдал өөрчлөгдсөнгүй, харин ч гуравдагч хөршийн цөөхөн хөрөнгө оруулагчдыг үргээгээд дууслаа. Одоо бид нарт БНХАУ гэсэн ганц том хөрөнгө оруулагч боломжтой ашигтай гэсэн бүх салбарт ноёлоход бэлэн болох гэж байна. ОХУ бол өөрийн ноёрхлоо тогтоосон хэдэн салбараасаа гарахыг хүсэхгүй нь тодорхой. Ингээд бид хоёр хөршөөсөө улам хараат болох замруугаа өөрсдөө сайн дураараа гүйгээд орж болохгүй.

Гадаадын хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засгийг дархлаажуулах вакцинуудын нэг. Ахиад Оюу Толгой шиг 3-4 том төслийг яаралтай эхлүүлмээр байна. Монгол улсын хамгийн өрсөлдөх чадвар бүхий уул уурхай, аялал жуулчлал, санхүү, хөдөө аж ахуй зэрэг салбарууд гадаадын хөрөнгө оруулалтаас хамгийн их өгөөж хүртэх боломжтой. Энэ боломжуудаа ашиглаж эхэлмээр байна. Олон жил ярьж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоо тогтвортой, цэгцтэй болгомоор байна. Иргэдийн мэдлэггүй байдал, тэдний айдас дээр дөрөөлж популизм хийдэг улс төрчдөөс салмаар байна. Иргэд бид мэдлэг рүү, эх сурвалжтай үнэн зөв мэдээллийг хэрэглэж дадмаар байна. Бэлэг сэлт өгч баяр наадам ивээн тэтгэж оноо цуглуулдаг улс төрчдийг биш бодлого шийдэл ярьдаг боловсролтой улс төрчдийг дэмжиж сонгодог болох хүртэл бид нар үзэх янз алга. Гадаадын хөрөнгө оруулалтыг айлгадаг биш даллан авчирч үр ашигтай хамтран ажиллаж, үр өгөөжийг нь хүртэж, эдийн засгийн хөгжлийнхөө дархлааг бүтээж чаддаг улс болж хөгжих хэрэгцээ шаардлага хаалга тогшсоор байна.

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ (Эдийн засагч)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top