x

ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шинэ албанд томилогдсонд баяр хүргээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр НҮБ-ын зүгээс дэлхий нийтэд дэгдсэy "COVID-19" цар тахлын үед Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг дурдаад ковидын нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг онцгойлон анхаарах учиртайг хэлсэн.

Мөн НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжил зэрэг олон асуудлыг хамруулахыг зорьж буйгаа танилцуулав. 

 А.Ариунзаяа сайд Тапан Мишрад хариу талархал илэрхийлээд “Өмнө нь би Засгийн газарт төлөвлөлтийг нотолгоонд суурилж хийхийг зөвлөдөг байсан бол одоо энэ бүхнээ ажил хэрэг болгох боломж олдсонд баяртай байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Өндөр төвшний улс төрийн форумд оролцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын талаар мэдээлэл хийсэн.

Бид ковидын хүнд хэцүү үед ч Тогтвортой хөгжлийн зорилтын чиг шугамаас гажихгүй. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг дэмжих болно” хэмээгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд  нийгмийн хамгааллаас гадна хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ онцолсон.

Тэрээр “Ядуурлыг бууруулахад хөдөлмөр эрхлэлт маш чухал үүрэгтэй. Мөн жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна.   НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж, эхний хэсэг дууссан. Хоёр дахь хэсэг удахгүй эхлэх гэж байгаа.

Мөн гэр бүл, хүн амын бүлгүүдийн асуудалд анхаарч ажиллана” гээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын амжилттай  хамтын ажиллагаанд талархаад хамтдаа илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох боломж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаа, малчдын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон асуудлаар  санал бодлоо солилцож, найрсаг дотно яриа өрнүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top