x

Нэгдүгээр эмнэлгийн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан нь Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул тус эмнэлгийн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Шаардлага хангасан, сонирхсон иргэнийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна гэж Нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ-өөс мэдээллээ.

Нэг. Тавигдах шаардлага

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна:

  • Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;

  • Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;

  • Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;

  • Эрүүл мэндийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан;

  • Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй;

  • Улс төрийн намын гишүүн бус;

  • Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй;

  • Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй.

Хоёр. Сонгон шалгаруулалтанд оролцоход бүрдүүлэх материал

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй, шаардлага хангасан иргэн доор дурдсан материалыг бүрдүүлж өгнө:

  • Төрийн албан хаагчийн анкет (төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;

  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааг илэрхийлсэн өргөдөл (Эрүүл мэндийн Сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтын дагуу);

  • Мэргэжлийн мэдлэг, ур чадварын чадавхыг илэрхийлсэн хоёр хүний тодорхойлолт;

  • 4x3 хэмжээтэй хоёр хувь цээж зураг;

  • Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг /боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт/;

  • Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;

  • Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;

  • Англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг ‘TOEIC’ олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт, эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан дипломын хуулбар, эх хувийн хамт, эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

  • Эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн эмнэлгийг бие даан хөгжүүлэхийн тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого, төлөвлөлт, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, хэрхэн үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг мэдээллийг тусгана/;

  • Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлсэн баримт бичиг, эсхүл тодорхойлолт (эсхүл эдгээрийг нотлон илэрхийлсэн өөрийн гарын үсэг бүхий баталгаа).

Жич: Эх хувиар ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа буцаан өгнө.

Гурав. Сонгон шалгаруулалт явуулах газрын хаяг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл

Хаяг: Улаанбаатар хот 210648, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж-2, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн байр.

Дөрөв: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа.

Материалыг цаасан хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ. Бүрдүүлсэн материалыг болон материалын жагсаалт, тус бүрийн хуудасны тоог дурдаж өөрийн гарын үсэг зурсан товъёогийг дугтуйнд хамт хийж битүүмжлэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагаас өмнө доор дурдсан ажилтанд дараах хаягаар хүлээлгэн өгч бүртгүүлнэ:

Хаяг: Улаанбаатар хот 210648, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж-2, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блок 5 давхар.

Тав. Хариуцах ажилтны утасны дугаар

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Хулан. Холбоо барих утас:99074782

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top