x

Усны ослоор амь насаа алдсан 10 иргэний хоёр нь хүүхэд байна

Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа нар хийсэн юм.

Б.Мандахгэрэл: “Үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 146 хүний амь насыг авран хамгааллаа. Мөн усны ослоор  амь насаа  алдсан 10 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэдийн  найм нь том хүн, хоёр хүн нь хүүхэд байгаа юм.

Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт Туул голд осолдсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Э (31 настай, эрэгтэй), мөн өдөр  нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул голд осолдсон Баянхонгор аймгийн харьяат иргэн Ц (25 настай, эмэгтэй), 13-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Б (41 настай, эрэгтэй); мөн өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Задгайд үерийн ус зайлуулах далангийн усанд хүний цогцос байна гэсэн дуудлагаар нэр, хаяг тодорхойгүй 50 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд осолдсон иргэн О (28 настай, эрэгтэй) болон энэ сарын 14-ний өдөр  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хөвсгөл нуурын эрэг дагуу явж байсан Орхон аймгийн харьяат иргэн Т (58 настай, эмэгтэй), Б (33 настай, эрэгтэй), М (7 настай, эмэгтэй) нарын,  Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голд осолдсон  Э (2 настай, эрэгтэй) нарын цогцсыг тус тус гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Туул голд живсэн Т (11 настай, эрэгтэй)-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Харин Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт 10-ны өдөр орсон хүчтэй мөндөр, аадар бороо орсны улмаас уруйн үерт малчин Э, Ц нарын 104 ямаа, 6 хонь, нийт 110 бог мал хорогдсон. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар долоодугаар сарын 12, 13-ны өдөр усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус зайлуулах далан сэтэрч 34 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид даланг засах, айлуудын хашаанд орсон усыг соруулах, суваг шуудуу сэргээх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

Мөн Увс аймгийн Улаангом сумын нутгаар 14-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас гурван өрхийн 8 гэр үерт автсан.  Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын Түргэн голын гүүр үерийн усанд эвдэрч зорчиж явсан автомашинууд үерийн усанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, үерт өртсөн айлуудын хашаан дахь усыг соруулж, гэрүүдийг нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2,200 гаруй автомашинуудыг татаж гаргасан. 

Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгаар 13-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабелийн 19.4 км-т гэмтэл гарч, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн засварын баг гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа гэдгийг мэдээлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа “Хүчтэй усархаг аадар борооны улмаас Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозамын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан.

Авто замын 3 дах км-т байрлах ус зайлуулах хос төмөрбетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан. Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 3.5 дах км /Дулаан цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж сэтэрсэн эвдрэлийг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулж, 70 м үерийн шуудуу татсан. Эвдрэл гарсан хэсгийн хажуугаар түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна.

Мөн Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-оос 337 дэх км-т зорчих хэсэг дээр үерийн ус давж замын хөвөө, далангын хажуу налуу угаагдаж эвдэрсэн. Хэсгийн  шороо, чулууг цэвэрлэж дууссан. Одоогийн  байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна” хэмээн онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top