Афганистан улсаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн онгоц өнөөдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21.50 цагт газардлаа.
Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.
Өнөөдрийн тусгай нислэгийг “Хүннү эйр” авиа компани үйлдсэн бөгөөд Афганистанд энхийг сахиулж буй үлдсэн цэргүүдийг маргааш тусгай нислэгээр эх оронд нь авчрах юм байна.