x

Налайх дүүргийн 4.4 км авто замын эхний ээлжийн 3.5 км замын зорчих хэсгийг нээжээ

Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км авто замыг нээлээ. 

Энэхүү замын ажлыг нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр “ЗБИБ” ХХК болон “Моторсервис” ХХК хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэсэн юм.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 3.5 км урт, 13 м, 4 эгнээ зорчих хэсэгтэй, 1м явган хүний зам, 1.25м дугуйн замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой бүхий иж бүрэн авто замыг ийнхүү нээж байна. Цаашид тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн долоодугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх болно” гэв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: “Нийслэлчүүд, налайхчууд маань авто замын шинэчлэлийг хийгээд явж байна. Үүний нэг нь Налайх дүүргийн 4 эгнээ бүхий 4.4 км авто замын шинэчлэлийн ажил юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон ажлуудыг хийлээ. Улаанбаатар-Налайх, Налайхын дотор нийт 40 гаруй км замын шинэчлэлтийн ажлыг хийсэн байна. Төвийн дүүргүүдэд ч мөн замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахын тулд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Эхний ээлжинд авто замын зорчих хэсгийг нээж, цаашлаад дугуйн зам, явган хүний замын ажлуудыг гүйцэтгээд явах болно. Налайх дүүрэгт байгуулж буй дугуйн зам Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл тавигдах юм. Бид стандарттай хот болгох ажлыг эхлүүлж, өрнүүлсэн. Энэ хүрээнд авто замыг чанар стандартын дагуу барьж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллалаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Налайхын 20.9 км замаас авахуулаад авто замын бүтээн байгуулалтын ажил энэ дүүрэгт ихээхэн өрнөж байна. Үүний нэг бол 4.4 км авто замын ажил юм. Олон улсын чанар стандартад нийцсэн энэхүү зам бол улсын жишиг болохуйц бүтээн байгуулалтын ажил болсон гэдгийг онцлон хэлье” гэсэн юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Налайх дүүргийн хөдөлгөөний эрчим хамгийн ихтэй энэ замыг бид хугацаанаас нь өмнө нээж байна. Мөн Налайх дүүргийн 1 дүгээр хорооноос Тэрэлжийн замтай нийлсэн авто зам болон холбоос замуудыг шинэчлэн сайжруулах ажлуудыг хийж байна” гэлээ.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт нийт 16.35 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top