x

Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна

Нийслэлийн Засаг дарын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон “Яг одоогийн байдлаар давхар автобус нь 50 мянган км явсан байна. Эдийн засагт 10 дахин хэмнэлттэй. Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Өвөлдөө батарейгээ халаах чадвартай, зундаа кондейшинтой. Дизель автобус 100км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна. Бид түлшнээс хэмнэсэн  мөнгөөрөө парк шинэчлэлтийг бүрэн хийх боломжтой болсон. Улс, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр байгууллага, нэгжүүд нь автобусаа худалдаж аваад 6 жилийн хугацаанд цахилгаан автобусууд нь зөвхөн түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобусны мөнгөө гаргаад авах боломжтой байна. Эдийн засагт үнэхээр хэмнэлттэй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэлтээ хийх боломжтой болж байгаа юм” хэмээлээ.

Эхний ээлжид давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Давхар автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр хоёр өдрийн рэйс буюу 400 км туулах бөгөөд автобус баазын удирдлагын төвтэй шууд холбогдсон 12 камертай аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Энгийн автобусанд өдөрт 70-80 мянган төгрөгийн үйлчилгээнд гардаг бол давхар автобус нь өдөрт 250-300 төгрөгийн орлого орж байгаа аж. Түүнчлэн мотор, хропын тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу талуудтай байгаа талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон дуулгасан юм. Цаашид давхар автобусыг нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхэд санхүүжилтийн гэрээг эцэслэж, давхар автобусны стандартыг шинэчлэн батлах, цахилгаан автобусны  дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлага тулгарч байгаа талаар дуулгасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн парк шинэчлэлт гэдэг бол системийн цогц шийдэл байх ёстой. Нийтийн тээвэрт 20, 30 жил явж эдэлгээгүй болсон автобус оруулж ирэхээс илүүтэй эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймээс цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх асуудлыг холбогдох яам, газруудтай яаралтай зөвшилцөх болно.  2020-2021 онд  нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллана. Иргэдэд ая тухтай, стандартад нийцсэн, эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхлүүлсэн. Энэ төслөө үргэлжлүүлэхэд асуудал тулгарсангүй. Бүтэн жилийн хугацаанд туршил явууллаа. Тиймээс үргэлжлүүлээд давхар автобусыг оруулж ирэх асуудлыг эрчимжүүлнэ. Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамд саналаа өгсөн учраас Засгийн газарт өргөн барьж татвараас чөлөөлүүлэх бүрэн боломжтой. Тиймээс цаашид олон жилийн насжилттай автобусуудыг халж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top