x

Дарханы замыг "ТАМ" болгосон эзэд нь байрандаа байсаар...

УИХ-ын 2020 оны сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид өчигдөр СЕХ-ноос албан ёсны батламжаа гардаж авлаа. Одоо тэгээд Ерөнхийлөгч шинэ УИХ-ын анхны чуулганы товыг зарлачих юм бол “айдгийгаа авдрандаа хийх” нь тэр.

Гэхдээ айх зүйл зарим гишүүдэд байна аа, байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан байдаг. Яг багаараа сонгуульд орж, “хүчээ нэгтгээд” багаараа гарч ирсэн одоогийн болон дараачийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр л дээ.

Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан боловч Дарханы зам ашиглалтад оролгүй өнөөдрийг хүрээд байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг учраас зам өргөтгөх, шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, чухам энэ замаас болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Дарханы замд жилийн дотор 147 хүн амиа алдсан гэдэг тоон баримт байна. Сошиал ертөнцөөр тархсан өөр нэг мэдээлэл дээр “Дарханы замыг хуулснаас хойш 173 жолооч, 203 зорчигч нас баржээ” гэсэн тоо байгаа ч үүнийг арай дэгс болов уу гэж бодсоны үндсэн дээр 147 гэдэг тоог дээр дурдлаа.

Шашин хоорондын мөргөлдөөн гарсан биш, Ирак эсвэл Сирид байгаа биш, энхийн цагт хариуцлагагүй нөхдийн хөөрүү амлалт, хөвөргөн үйлдлээс болж, жилийн дотор 150-иад хүнээ алдана гэдэг харамсаад ч барахгүй зовлон биш гэж үү. Тэгвэл энэ замыг өргөтгөн шинэчлэх шийдвэрийг гаргасан Засгийн газрын тэргүүн нь, хариуцсан салбарын сайд нь ард олныхоо итгэлийг авч, дахин сонгогдоод гараад ирлээ. Одоо жинхэнэ утгаараа хариуцлага нэхэх цаг нь болж. Тайлбар хэлэх хүмүүс нь ч төрийн сэнтийд заларлаа шүү дээ.

Сайдын хоосон амлалт ба салбарынхны авлига

Дархан-Улаанбаатарын зам ингэж “там” болоод, жирийн гэмгүй иргэдийг нөгөө ертөнцөд илгээдэг эрлэгийн элч болоод бүтэн жилийн нүүр үзлээ. ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам бардам хэлж байсныг бид мартаагүй. Салбарын сайдын хэлсэн хугацаа хэдийнэ өнгөрөөд найман сар болсон ч Дарханы замд гарсан ахиц алга. Сайдаасаа гадна хоёр оны зааг дээр авлигын хэрэгт холбогдож, үйлдэл дээрээ гардуулсан ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хүртэл “Хоцрогдлыг арилгуулах шаардлага өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавьж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээнэ” гэж улс даяар зарлаж байсан удаатай.

Үнэндээ Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км замын шинэчлэлтийн ажил удаашрахын хэрээр Төрийн томоохон албан тушаалтны ханцуй доторх наймаа ил болж олныг гайхашруулсан. Авлига, албан тушаалын хамгийн ноцтой, хамгийн дуулиантай хэргүүд энэ яамаар овоглодог болсоор удлаа. Жишээ нь, ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө их хэмжээний юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан. Үүнээс өмнө нь тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан удаатай.

Нийтдээ 300 гаруй хүний амь эрсэдсэн гэсэн судалгаа гарчээ

Дархан-Улаанбаатар хоорондын 204 километр автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбогдуулан Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн залуучууд байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд: “Иргэд цахим сүлжээнд уг замын ажилтай холбоотойгоор өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлийн тухай их бичиж байна. Гэвч үүнийг хэлэлцэх, анхаарал хандуулж ажиллах байгууллага алга. Иймд бид бүхэн “Дарханы зам засвар, иргэдийн хяналт” гэсэн фэйсбүүк групп нээсэн. Автозамын газраас гаргасан хохирлын судалгаагаар эхний хагас жилийн байдлаар энэ зам дээр 300 гаруй хүний амь эрсэдсэн, 200-гаад авто ослын гэмт хэрэг, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, гэмтэж бэртсэн гэсэн судалгаа бий. Гэтэл гурван яам хамтраад энэ чиглэлийн ном гаргаж, нийт ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэж бичиж ард иргэдээ 100 хувь буруутгаж байна” хэмээсэн юм.

Орхон аймгийн Эрдэнэт хотын иргэн Д.Энхзориг: “Би 2003 оноос хойш автотээврийн салбарт тасралтгүй ажиллаж буй Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй. Энэхүү номонд 97,7 хувь нь жолоочийн буруугаас, 2,1 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0,2 хувь нь замын нөхцөл байдлаас гарсан гэж дүгнэсэн байна. Замд гарсан саадыг тойрч гарах гэж яваад осол гарах тохиолдол олон. Гэвч яам иргэдийн буруугаас болсон гэж үзсэн байна. Өнөөдөр иргэдийг 100 хувь буруутгаж байгаа нь яамдууд ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Тухайн осолд орсон машиныг бүрэн шалгаж дууссаны дараа дүгнэлтээ гаргалгүй, иргэдийн буруу хэмээн шийдэж буй нь оновчгүй шийдвэр гэж үзэж байна” гэж байв.

Өнгөрсөн хугацаанд ЗТХЯ-ны “там” болгосон Дарханы замд хохирсон иргэд нэгдэхээр давлагаалж байсан удаатай. Дарханы замын нүх, энхэл донхол, том чулуу зэргээс болж дугуйгаа хагалсан, тоосжилтоос болж харагдах орчин хязгаарлагдсан байдлаас болж осолдсон гэхчилэн тоолбол 200 хол давна. Жишээлбэл, Дарханы замд байдаг Төв аймгийн Баянчандмань сумын дундуур өнгөрдөг төв замын хурд сааруулагч нь стандартын шаардлага хангадаггүй. Яг тэр хэсэгт маш олон жолооч машиныхаа дугуйг хагалахаас эхлээд эд ангиа эвддэг. Эрүүл мэндээ алдаж, амь насаараа хохирсон хохирлыг хэрхэн яаж барагдуулах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Мэдээж хэрэг, “Бардам ам, шалдан гуя” болсон нөхөд хариуцах ёстой. Тэд ч байрандаа буцаад ирлээ дээ. Одоо л хариуцлагаа нэх.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top