x

Ахмадын холбооны газрыг ногоон байгууламж болгон тохижуулах ажил эхэлжээ

“Газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй Ахмадын холбооны нэртэй ухаад хаячихсан газар Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд бий.

Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тэр газрын эзэмшлийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч ногоон байгууламж болгон тохижуулж, ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно” гэж хотын дарга С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Хотын мэдээллийн цаг”-аараа мэдэгдэж байсан. 

Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Гүйцэтгэгчээр нийслэлийн Хот тохижилтын газар ажиллаж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Ажил эхлээд найм хонож байна. Ухсан нүхийг шороогоор дүүргэж, газрыг тэгшлэх ажил үндсэндээ дууслаа. Шороогоо нягтаршуулах ажил хийгдэж байна. Удахгүй тохижилтын ажил эхэлнэ” гэв.

Хотын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн гээд олон газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд буцааж авсан.

Төв талбайн тохижилт үндсэндээ дуусч байна. Энэ талбайг мөн хүүхэд, ээжүүд, иргэд, олон нийт ирж чөлөөт цагаа өнгөрүүлдэг, салхилдаг талбай болгон тохижуулна. Тохижилтын ажлыг долоодугаар сард багтааж дуусгана. Зөвхөн хотын төвд ч биш дүүрэг бүрт ийм нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг стандартын дагуу бий болгож байна” гэв.

Мөн Улаанбаатар хотыг стандарттай болгох ажлын хүрээнд ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтуудыг стандартын дагуу хийхээр зорьж ажиллаж байна. Хотын захын, төвийн гэхгүй бүх газар ингэж тохижуулагдах ёстой гэдгийг холбогдох албаны хүмүүст онцолж хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top