x

Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлт 80 хувьтай байна

Хотын дарга С.Амарсайхан баасан гаригт Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө.

“Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөгдсөн. Энэ дагуу 160 айлын газрыг чөлөөлж байна. Хууль дүрмийн дагуу нөхөн олговрыг олгож, газар чөлөөлөлт хийгдсэн.

Одоогийн байдлаар 82 айл газраа чөлөөлсөн, 8 айлтай орон сууцаар газрыг нь сольсон. Нийтдээ 90 айл газраа бүрэн чөлөөллөө. Одоо 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн болсон, зөвшилцөх шатанд явж байна. Үлдсэн 50 айлтай зөвшилцөх ажлыг хуулийн дагуу хийнэ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 80 хувьтай байна” гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хотын Захирагчид танилцуулав. Мөн энэ орчмын иргэд, оршин суугчдын зүгээс газар чөлөөлөх ажилд идэвх санаачилгатай дэмжин оролцож, хурдан хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа гэдгийг онцолж хэлж байлаа.

Энэ үеэр 9, 11 дүгээр хорооны оршин суугчдын зүгээс газар чөлөөлөлтөд хамрагдаж, оршин сууж байсан газраа Үндэсний урлагийн их театр барих талбайд өгч байгаадаа баяртай байгаагаа хэлээд эхнээсээ чөлөөлсөн газарт барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд шөнө, оройн цагаар хогоо ил задгай хаяж байгаад анхаарах хэрэгтэй байгааг дуулгалаа. Мөн газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг шийдчихвэл хурдан нүүх хүсэлтэй байгаа мөн хотын даргад хэлэв.

Хотын дарга С.Амарсайхан “Засгийн газар, Нийслэл бодлого шийдвэрээ гаргаж, Үндэсний урлагийн их театр барих 10 га газрыг Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороонд чөлөөлж байна. Энэ газарт Үндэсний урлагийн театраа барьж байгаа нь цаашдаа үүнийг дагаад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” гээд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үлдсэн айлуудтай яаралтай зөвшилцөлд хүрч, газраа бүрэн чөлөөлж, чөлөөлсөн газартаа цэвэрлэгээ, тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо.

Түүнчлэн Төр, засгийнхаа бодлого шийдвэрийг хүндэтгэн богино хугацаанд газраа чөлөөлж өгч байгаа иргэд, оршин суугчдад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top