x

Гээгдсэн бээлийнд донтсон япон эр

Токио хотын оршин суугч Кожи Иший нь гудамж талбай, олон нийтийн газраас хүмүүсийн гээсэн бээлийг олж, баримтжуулах ер бусын хоббитой болсон хүн юм.

Одоо 39 настай тэрбээр 15 жилийн өмнөөс эхлэн хаягдсан бээлийний зургийг камераар буулгаж, хаана, хэзээ олсноо баримтжуулж хадгалах болжээ.

Гэхдээ тэр бээлийнд хүрдэггүй, зөвхөн зургийг нь авдаг байна. Иший энэ өвөрмөц хоббигоо нэг төрлийн хараал гэж боддог гэнэ.

“Би үргэлж хаа нэгтээ хаягдсан бээлийг анзааралгүй өнгөрчих вий гэж айж явдаг. Тиймээс үүнийг нэг төрлийн хараал гэж болно” гэж тэр ярьжээ.

 

Дэлхий дээр Иший ганцаараа ийм сонирхолгүй бололтой. Тухайлбал хаяж гээсэн бээлийний зураг нийтэлдэг “Long Lost Gloves”, “Lost Gloves Sightings” зэрэг Инстаграм хуудаснууд байдаг ажээ.

Иший 2004 онд анх гудамжинд хэвтэж байсан ажлын шар бээлийг олоод гар утасны камераар зургийг нь авснаар бүх зүйл эхэлсэн байна. “Би тэр үед аянганд ниргүүлсэн мэт мэдрэмж авсан” гэж тэр дурссан юм.

Тэр цагаас хойш Иший 5,000 орчим хаягдсан бээлийний зургийг буулгаж, баримтжуулжээ.

Тэрбээр ресторанд ажилладаг бөгөөд ажлынхаа хажуугаар энэ бүгдийг амжуулсан байна.

Бээлийг ямар хүн өмсөж байгаад яаж гээсэн бол, хэр удаан гудамжинд хэвтсэн бол гэж ургуулан төсөөлөх нь Ишийгийн хувьд хамгийн их таашаал өгдөг гэнэ.

Сүүлийн үед коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хүмүүс гадуур явахдаа бээлий их өмсөх болсныг тэр ажигласан байна. 2020 оны зун өвлийн улирлынх шиг олон бээлий олж магадгүй байгаагаа тэр ярьжээ.

Иший автобусны цонхоор гээгдсэн бээлий олж харвал хүрэх ёстой газраасаа наана буудаг.

Эхнэр, охин хоёр нь түүний хоббиг ойлгодог болж, заримдаа хаана бээлий хэвтэж байгааг зааж өгдөг болсон гэнэ. “Дэлхийн хаа нэгтээ надтай адил сонирхолтой хүн байгаа гэдэгт би итгэдэг. Хэзээ нэг өдөр тэдэнтэй уулзвал би энэ уулзалтаа G7 (Их Долоо) буюу Glove Seven гэж нэрлэнэ” гэж Иший ярьжээ.

 

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 8 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top