x

Уйгурын үеийн хувцас

 

Хүрэн шаргал өнгөтэй, нимгэн торгоор хийсэн хормогч хэлбэртэй хувцасны үлдэгдэл Архангай аймгийн угсаатны зүйн музейд хадгалагдаж байна. Энэ хувцасны үлдэгдэл нь 137х102 см хэмжээтэй ба ташааны урд талд хоёр сул танаастай. Бүсэлхий хэсэгт 8 см өргөн хөндлөн тууз хадаж, захад нь оёсон 4 см өргөн бүчээр бүсэлж өмсдөг байжээ.

Харин дараагийн зурагт мөрөвчтэй банзал маягийн хувцасны үлдэгдэл харагдаж байна. Хувцасны одооны өнгө нь хүрэн бор өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн утсаар нэхэж гаргасан навч цэцгэн хээтэй торго юм.

Хээний ерөнхий байдал нь тэгш хэмтэй дөрвөн угалзаар голлосон, навч цэцгийн дүрстэй, 7.3 см голчтой дугуй тэгтэй болно. Бүсэлхий, олон хуниастай дэрвэгэр хормой, мөрөвчийн хэсгийг тус тусад нь эсгэж шар өнгийн торгон утсаар цэвэрхэн залгаж оёсон байна. Хоёр мөрөвчийн зөвхөн баруун талын тасархай залгаатай хэвээр хадгалагдан үлджээ. Энэ хувцасны үлдэгдлийн хэмжээ нь 104х100 см ажээ

Энэхүү хувцсыг МУИС-ийн НШУИС-ийн Археологи Антропологийн тэнхимийн судлаач, оюутнууд 2011 онд Архангай аймгийн Хотонт сумын нутаг Олон дов хэмээх газарт байх Уйгурын хаант улсын үеийн булшнаас илрүүлэн олжээ.

 

Дээрх археологийн үнэт үзмэрүүд нь Архангай аймгийн музейн үзүүллэгийн танхимд дэглэгдсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top