x

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 орноос 61-т эрэмбэлэгджээ

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2020”-г танилцуулж байна.

Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-т эрэмбэлэгдлээ. Тухайлбал,

  • Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 59
  • Засаглалын үр ашиг үзүүлэлтээр 53
  • Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа үзүүлэлтээр 57
  • Дэд бүтцээр 62-т тус тус эрэмбэлэгджээ. 

 

 

Эх сурвалж: Дэлхийн өрсөлдөх чадварын төв

Хэдийгээр өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан харагдаж буй ч өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улстай харьцуулахад ерөнхий оноо 43.4 болж (өмнөх онд 45.1) буурсан үзүүлэлттэй байна.  

 

Эх сурвалж: Дэлхийн өрсөлдөх чадварын төв

Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа үзүүлэлт нь “Засаглалын үр ашиг” 53-рт (өнгөрсөн жил 59-рт) байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад засаглалын үр ашиг бүлгийн дүн харьцангуй сайжирчээ. Харин дэд бүтэц болон эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн хувьд өрсөлдөх чадвар буурчээ.

Монгол Улс 2019 оны байдлаар

  • ДНБ-ий бодит өсөлтөөр 4-рт
  • Авьяас, ур чадварыг татах чадамжаар 4-рт
  • Ажилгүйдлийн түвшинг хүйсээр харьцуулсан үзүүлэлтийн хувьд нийт 63 орноос 7-рт
  • Хэрэглээний татварын түвшингээр 11-рт
  • Татварын дараах орлогын түвшингэ

​гэх мэтээр сайн үзүүлэлтүүд байгаа боловч

  • Экспортын төвлөрлөөр 63-рт
  • Зээлжих зэрэглэлээр 61-рт
  • Улс төрийн тогтворгүй байдлаараа 61-рт
  • Үнэ тарифын саад бэрхшээлийн түвшнээрээ 60-рт
  • Хувь хүний ​орлогын албан татварын хувь хэмжээгээрээ хамгийн сүүлийн байрт буюу 63-рт эрэмбэлэгджээ.

 

Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад Эдийн засгийн үр ашиг болон эрчим хүчний дэд бүтцийн хөгжлийн хувьд Монгол Улсын үндсэн үзүүлэлтүүд ахисан хэдий боловч оюуны өмчийн бүртгэл, хамгаалал болон өндөр технологийг нутагшуулах, ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр хангалтгүй үр дүнг үзүүлжээ. 

 

Эх сурвалж: Дэлхийн өрсөлдөх чадварын төв

 2020 онд тулгарч буй бэрхшээл, сорилтууд:

  • КОВИД-19 цар тахлын улмаас зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоох буюу ажилчдаа цомхтгох болсон тул ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэх хандлагатай байна 
  • Чанаргүй зээл болон Засгийн газрын өртэй холбоотой эдийн засаг, санхүүгийн хүндрэлүүд нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах хандлагатай байна
  • Цар тахлын улмаас тавигдаад буй хилийн хориг, импортын хязгаарлалт болон үнийн өсөлт ч мөн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө
  • КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй стресс болон санхүү эдийн засгийн хүндрэлүүд нь нийгэм, гэр бүлийн сэтгэл зүй болон тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй 
  • 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтан улс төрийн тодорхойгүй байдал болон популист үзэл нийгмийг хамрах магадлалтай

Дэлхийн улс орнууд 2020 онд

2020 онд дэлхий дахинаа КОВИД-19 цар тахлын улмаас урьд өмнө нь тохиолдож байгаагүй хүнд нөхцөл байдал бий болж, улс орон, хүн амын амьдралд нөлөөлж байна. Урьдчилан тааварлашгүй энэхүү цаг үед дэлхийн улс орнуудад гарч буй өөрчлөлтүүдийг хэмжин хооронд нь харьцуулах, өнгөрсөн оны үзүүлэлтүүдээс хэр их өөрчлөлт гарсныг харах боломжийг олгодгоороо “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь чухал хэрэгтэй байдаг. 

 

Энэ жилийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудын хэрэгжилтийг хэмжих, байгальд ээлтэй бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах талаар ямар ажлууд хийгдэж байгаа зэрэг нийгмийн сайн сайхан, экологийн тэнцвэрт байдлын талаарх үзүүлэлтүүд шинээр нэмэгдсэнээрээ онцлог байна.

Судалгааны тайлангаас харахад өмнөх жилийн адилаар Сингапур улс өрсөлдөх чадвараар тэргүүлсэн бол Дани 2-рт, Швейцарь 3-рт, Нидерланд улс нэг байраар урагшилж 4-рт, Хонгконг 3-н байраар ухарч 5-рт эрэмбэлэгджээ. Түүнчлэн Швед улсын хувьд өнгөрсөн жилээс 3-н байр ахиж 6-рт, Норвеги 7-рт, Канад 8-рт орсон бол Арабын нэгдсэн Эмират болон АНУ 9, 10-рт тус тус эрэмбэлэгджээ. АНУ-ын хувьд 2019 онд 2-рт эрэмбэлэгдэж байсан хэдий ч ийнхүү өрсөлдөх чадвар нь буурчээ. 

Өрсөлдөх чадвар нь сайжирсан буюу өрсөлдөх чадвар хамгийн сайн улс орнуудыг харахад эдийн засгийн чадамж сайтай, үүнд хөрөнгө оруулалтын орчин, хөдөлмөр эрхлэлт, бүтээмж сайтай байхын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн дэд бүтэц сайтай эдгээрт нэн түрүүнд анхаардаг улс орнууд байна.

 

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2020”-д дэлхийн 63 улс орныг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 337 шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулан өрсөлдөх чадварыг хэмждэг. Тус судалгаа эдүгээ 31 дэх жилдээ тасралтгүй гарч байгаа бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй хэмжиж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top