x

Өөрийн төрөл зүйлийг мөхлийн аюулаас аварсан аварга яст мэлхий тэтгэвэртээ гарчээ

Эквадор улсын газар нутагт тооцогддог Номхон далайн Галапагосын бүлэг арлуудад хэд хэдэн төрөл зүйлийн аварга яст мэлхийнүүд амьдардаг.

Тэдгээрийн дотроос алслагдсан Эспаниола арлын яст мэлхийний төрөл зүйл 20 дугаар зууны дундуур мөхлийн ирмэгт хүрээд байв.

Одоогоос 50 орчим жилийн өмнө уг арал дээр ердөө хоёр эрэгчин, 12 эмэгчин үлдээд байжээ. Ингээд Эквадор улсын засгийн газар Эспаниола арлын аварга яст мэлхийг үржүүлэх хөтөлбөр эхлүүлсэн юм.

Тухайн үед АНУ-ын Калифорни мужийн Сан Диегогийн амьтны хүрээлэнд байсан Диего нэртэй эрэгчин яст мэлхийг үржлийн зорилгоор Галапагосын Санта Круз аралд авч ирсэн байна.

Өнгөрсөн хугацаанд үржүүлэх хөтөлбөр үр дүнгээ өгч яст мэлхийний тоо толгой 2,000 хүрчээ. Эдгээрийн 40 гаруй хувьд нь Диегогийн үр удам юм байна.

Эквадорын засгийн газар Диегог үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн гэж үзээд Санта Крузын амьтны хүрээлэнгээс чөлөөлж, төрөлх аралд нь сул тавихаар болжээ. 

Диего одоо 100 орчим настай, 80 кг жинтэй, 90 см урт биетэй, хүзүү, хөлнүүдээ сунгавал 1.5 метр хүрэх өндөртэй юм.

Эспаниола арал нь хүн амьдардаггүй онгон зэрлэг нутаг бөгөөд Диего болон бусад 24 яст мэлхийг байгальд буцааж тавихаасаа өмнө хэсэг хугацаанд хөл хорионд байлгажээ.

Энэ нь Эспаниола арлын экологийн системийг хөндөхгүйн тулд тус аралд байдаггүй ургамлын үрийг тээж очихоос сэргийлсэн арга хэмжээ юм байна.

Диего яст мэлхийг 20 дугаар зууны эхний хагаст  Галапагосын арлуудад очсон судалгааны экспедицийнхэн барьж, АНУ-ын амьтны хүрээлэнд аваачсан гэж эрдэмтэд үздэг.

19 дүгээр зуунд Галапагосын арлуудад очиж, амьтан ургамлыг нь судалсан Английн эрдэмтэн Чарльз Дарвин хувьслын онолоо боловсруулж байжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top