x

"Зургаадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ авахаар боллоо"

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг

 "УОК-ын шуурхай штабаас ээлжит тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэх гэж байна.

Өнгөрсөн хугацаанд Токио, Энэтхэг гээд 22 удаагийн нислэгээр 10,020 иргэдийг татаж аваад байна. Зургаадугаар сард нийт найман тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж хэлж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тусгай үүргийн нислэгийг нэмэхээр боллоо.

6 дугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар боллоо. БНСУ руу транзит нислэг хийж тэднийг татан авна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байна.

Зургаадугаар сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 орчим иргэнийг татаж авахаар боллоо.

6 дугаар сарын 17-нд Хойд АНУ-аас ирэх иргэд болон 6 дугаар сарын 18-нд Сөүл хотоос ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дуусаж байна. Мөн 6 дугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Азиас татаж авах иргэдийн нэрийг баталгаажуулж дуусаж байна.

Сиэтлиэс 6 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатарт ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дууслаа.

Транзит нислэгээр ирэх иргэдийн нэрийг аль болох эртхэн баталгаажуулж тухайн иргэдэд мэдэгдэх нь Сөүл хүртэл нисэж ирэх тийзээ худалдаж авах боломжийг нээж байгаа юм.

БНСУ-ын тал өмнө нь Монгол Улсын иргэн транзит зорчигчдыг хүлээж авахгүй тухай шийдвэр гаргаад байсан ч Монгол Улсын ГХЯ БНСУ-ын хууль зүйн яам болон ЭСЯ-тай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд албан ёсны зөвшөөрөл ирүүлсэн. Зөвшөөрлийн дагуу нэрс нь баталгаажсан хүмүүсийн мэдээллийг БНСУ-тай харилцан солилцсон. Ингэснээр тухайн иргэн гуравдагч улсаас буюу 6 дугаар сарын 17-нд АНУ-аас, 20-нд Зүүн Өмнөд Азиас ирэх зорчигчдыг Сөүл хүртэлх онгоцонд нь суулгах зохицуулалтуудыг энэ цаг мөчид хийгээд явж байна.

Зөвшөөрөл авах гээд транзит хоригийг цуцлуулах яриа хэлэлцээ хийгээд явж байхад БНСУ-ын талаас хүсэлтүүд тавьсан. Монгол иргэд Инчеон нисэх буудал дээр тусгай нислэг хийх бүрт замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал, цуглаан зохион байгуулах асуудал ч гарсан. Иймээс иргэддээ анхааруулаачээ. Ийм замбараагүй байдал үргэлжлээд байвал дараагийн тусгай үүргийн нислэг хийх зөвшөөрөл авахад хүндрэлтэй байна гэдгийг шат шатандаа мэдэгдсэн. Иймээс Солонгост байгаа иргэд энэ үйлдлийг гаргахгүй байхыг анхааруулж байна.

Цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг сунгагдаад явбал дараагийн тусгай үүргийн нислэг хийх төлөвлөгөө бэлэн болсон. БНСУ-д манай улсын маш олон иргэн байдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс Солонгос руу хийх тусгай үүргийн нислэгийг хамгийн тэргүүн ээлжид авч үзнэ гэдгийг хэлье" гэлээ.

АНУ-аас ирэх нислэгт залуучуудыг түлхүү хамруулсан

 Долоо хоногийн өмнө хийж байсан мэдээллээр 44 улсаас 10,826 иргэн нутаг буцах хүсэлтэй байна гэсэн.

Тусгай үүргийн нислэгүүдийг үйлдээд, нутаг буцах хүсэлтийг дахин нягтлаад ирсэн хүмүүсийг нягтлаад үзэхэд тоо буурсан байгаа. 

Гадаадын 33 улсаас иргэдийг аваад байсан бол сая хилээ хаасан байсан Лаос улсаа иргэдийг аваад нийт 34 улсаас иргэдээ татаж авчихаад байна. 

АНУ-аас 250 орчим хүн ирнэ. Монгол Улсын Засгийн газрын тусламжийг барааг хүргэх онгоцоор монгол иргэдээ авчирна. Үндсэндээ энэ өдрүүдэд 250-500 орчим хүн ирнэ. Энэ удаагийн нислэгт залуучуудыг түлхүү хамруулсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top