x

InStyle-нэвтэрхий толь: Алдартай брэндүүдийн нэр хэрхэн үүсэв

Jacuzzi

Италийн Жакуцийн  өнөр өтгөн  гэр бүл  өнгөрсөн зууны эхээр АНУ-д  цагаачлан гараад эхэндээ нисэх онгоц  бүтээхээр ажилацгаав. Нэг онгоц нь осолдсоны дараа Jacuzzi  компани чиглэлээ өөрчлөн гидронасос хийх болов. 

Алдартай массажийн ванн бүтээсэн нь тэдний гэр бүлийн нэгэн эзнийх нь хүүхэд өвдсөнөөс үүдэлтэй аж. Хүүхдээ усан массажид зөөхийг хөнгөвчлөн Кандидо Жакуци компанийнхаа үйлдвэрлэдэг насосыг ванндаа суурилуулжээ. Хожим түүнийг үйлдвэрийн дамжлагад оруулсанаас  брэндийн нийтлэг нэр нь Жакузи болжээ.

McDonald’s

Ах дүү Дик, Мак Макдоналд хоёр эхний мөнгөө Холливудад тайз чимэг босгон олсон байв. Тэд 1937 онд  хот-догийн хоолны газар нээлээ. Гурван жилийн дараа тэд банкнаас 5000 долларын зээл аваад зоогийн газраа босгов. Орлого бага орж ирэх болсон учир тэд бизнесээ гурван сараар хааж үйлчилгээгээ дамжлагад оруулах арга бодож эхэлсэн гэдэг. Ингээд тэд  дамжлагын шугамыг бүтээв. Бэлтгэсэн бүтээгдэхүүнээр шууд захиалга аваад л хоол бэлэн болгох болсон байна. 

Дахин нээгдсэн ресторан ихээхэн алдартай болсон учир тэд дараагийн алхамаа хийн франчайзинг болгосон нь McDonald’s зөгнөлийн эзэнт улс болгов. Хоёрхон жилийн өмнө тэдний ашиг таван тэрбумаас давсан байдаг. Зоогийн газрын нэрийг өгсөн ах дүү хоёр  тэднийг идэвхтэйгаар шахаж эхэлсэн түншдээ бизнесээ худалджээ.

Lipton

Томас Липтон цайнд нас гүйцсэн үедээ анхаарлаа хандуулсан ба амжилттай бизнесмен 200 мухлагтай сүлжээний эзэн болсон байлаа. XIX зууны сүүлчээр язгууртны ундаа гэгдсэн цай Англид ихээхэн худалдагдаж, үнэ нь унаж эхлэв. Бусад том хайрцагаар цай худалдаж байхад   Липтон өөрийн аргаар түүнийг жижглэн савлан худалдаж байв. Тэр нь хямд бөгөөд найдввартай байлаа. 

Зах зээлд байраа эзлэхийн тулд Томас Липтон Энэтхэгт очин хэд хэдэн бараг хаягдсан цайны талбайг худалдан аваад тэр намаанаас гадна үйлдвэрлэгч болжээ. Тэр эхлээд Английн зах зээлд байраа олоод дэлхийд бизнесээ тараасан юм. 

Үүнээс 20 жилийн дараа тэр мөнгөнийхөө тоог ч мэдэхгүй саятан болсон ба америкийн Томас Салливаны зохион бүтээсэн цайны уутыг худалдан авч түүнд утас нэмэн ууттай цай гаргах болжээ. Брэндэд нэрээ өгсөн тэр 1927 онд тухайн цагийн асар их мөнгөөр 4 сая фунтаар бизнесээ зараад тайван амьдралдаа орон сууж байв.

Hennessy

Ричард Хеннесси гэх франц хүн коньякт нэрээ өгсөн хүн бөгөөд Ирландаас гаралтай тэр XV Людовикийн армид  алба хаан хуримтлалтай болж чадав. Тэр ахын хамт алкоголын  үйлдвэрлэл эрхлэхээр шийдэн тэд Шаранта бүсийн Коньяк дүүрэгт амьдрах болсон байна. Хожим коньяк гэж нэрлэгдсэн брэнд гарган худалдах болжээ.

Тэр нь  1765 онд байлаа. Удалгүй Хеннесси британийн зах зээлд нэвтэрсэн байв. Харин францчууд тийшээ нэвтрэхэд хүнд байлаа.  Хорин жилийн тэд франц коньякийн экспортын тал хувийг эзлэх болжээ. XVIII зууны сүүлчээр Ричард Хеннессиг нас барахаас хэдэн жилийн өмнө компани нь АНУ-д суурьшив. Өнөөгийн Jas Hennessy & Co. гэсэн нэрийг түүний хүү Жак сэдэн гаргажээ.

Mars

Mars Incorporated гэдэг энэ гэр бүлийн компани бараг 100 жилийн настай. Ажлыг нь 1911 онд Франклин Кларенс Марс гэдэг чихрийн наймаачин эхлүүлжээ, 1920 онд тэр өөрийн оргинал Milky Way гаргажээ. Түүнийг их депрессийн Марс таван центээр худалдан нийтийн хүртээлийнх болгож чадсан байна. Дараагийн бүтээгдэхүүн нь Марс шоколад болсон ба түүний дараагийнх нь

M&M’s үхэл болов. Mars, M&M’s нь түүний хүү Франклин Форрестын  бүтээл юм. Өнөөдөр Mars Incorporated (Uncle Ben’s, Pedigree, Whiskas зэргийг эзэмшигч)  дэлхийд гэр бүлийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Форрест Марс 95 насандаа 1999 онд нас барахдаа ажлаа хоёр хүү, охиндоо өвлүүлжээ.

М.Цогт

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 8 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top