x

Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэв

Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй  Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, 2030 он гэхэд  ТХЗ-ыг хангахын тулд дунд хугацааны бодлогын барим бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсаныг танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хэрэгцээ, шаагдлага, хөгжлийн бодлого төлөвлөлт, удирдлагын тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн гүйцэтгэх үүрэг болон нийслэлийн хөгжлийн бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн үүрэг, хамтын ажиллагаа зэрэг илтгэлүүд танилцуулав. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх болох НҮБХХ, Нийслэлийн засаг даргын тамгын газрын цаашдын хамтын ажиллагааны үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөө, чиглэлийн талаар санал, мэдээлэл солилцлоо.

Сүүлийн 30 жилд улсын нийслэл Улаанбаатар хотод шилжин суурьшилт нэмэгдсэн, хотын хүн амын ердийн өсөлтийн улмаас Монгол Улсын хүн амын тэн хагас орчим нь  Улаанбаатар хотод оршин сууж байна.  Тус төслийн хүрээнд үндсэн болон 9 дэд ажлын хэсэг, судалгааны багаас бүрдсэн 200 гаруй албан хаагч, иргэд, олон нийт, судлаачдын хэлэлцүүлгийн санал зөвлөмжийг тусган боловсруулсан “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт” хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн энэ оны 2 дугаар сард баталсан бөгөөд ТХЗ-д суурилсан бодлогын арга хэмжээ болох туршилтын төсөл хэрэгжүүлэх замаар хамтран ажиллаж байна. 

Тус бодлогын баримт бичгийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг цогцлоох, иргэдийн амьдралд таатай орчныг бий болгохын тулд ухаалаг технологид суурилсан шийдэлтэй, экологийн тэнцвэртэй ногоон хөгжилтэй, олон улсад өрсөлдөх чадвартай, дэд бүтэц хөгжсөн, хүртээмжтэй, бизнес оруулалтад ээлтэй, иргэдийн ажил эрхлэлт, орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын чанар хүртэмжийг шинэ түвшинд гаргах зорилтуудыг тусгажээ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох, зорилго бүрийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг салбар хоорон уялдуулан төлөвлөх шаардлагатай. Нийслэлийг хөгжүүлэхэд төрийн байгууллагын үүрэг, хариуцлага, дүүрэг бүрийн идэвхтэй ажиллагаа чухал үүрэгтэй ч төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн санал санаачилга, идэвхтэй оролцоогоор нийслэл хотоо цогцоор нь хөгжүүлэх боломжтой тул  оролцоог ханган ажиллах нь нэн чухал асуудал болохыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр илтгэлдээ онцоллоо.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрсөн 2019 онд тус дүүргийн иргэдийн дунд ажилгүйдэл 10 гаруй хувь эзэлж байгаа нь нийслэлийн ажилгүйдэл өндөр дүүрэгт орсон, 46 хувь нь нийгмийн халамжийн дэмжлэг авсан байна. Нийслэлийн дүүргүүдээс хүн ам, шилжин ирэгсдийн тоогоор тэргүүлдэг тэр хэрээр тулгамдаж буй асуудал өндөрт тооцогддог Сонгинохайрхан дүүргийн хувьд хөгжих шинэ боломжуудыг харахаас гадна өнөөгийн нөхцөл байдалд дутагдалтай байгаа нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, улмаар хүнээ хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгардаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич нээлтийн үгэндээ “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний болон орон нутгийн бодлого төлөвлөгөө, салбарын бодлого, бүх шатны төсөвт тусгал болгоход дэмжлэг үзүүлж байгаа болон төлөвлөлтгүй суурьшил бүхий хотжилт, хүн амын хэт төвлөрөл нь эргээд хүрээлэн буй орчны бохирдол, ажилгүйдэл, ядуурлыг бий болгох хүчин зүйл болж буй тул цаг алдахгүйгээр тогтвортой хөгжлийг дэмжихэд ”хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг мөрдлөг болгох, Монгол Улсад тэгш бус байдлыг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд дүүргийн хөгжлийн шинэ хандлага, дүр зураглалыг гаргах шаардлагатай” хэлэв.  Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний Хөгжлийн Газар, Сангийн яам,  Нийслэлийн засаг даргын тамгын газар  болон Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар, ИТХ бусад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Маргааш 2020 оны 6-р сарын 12-ны өдөр Налайх дүүргийн  тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэг үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.154)
    Онолдчих юм байна да
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top