x

Ө.Энхтүвшин: 1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шуурхай зохион байгуулна

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад орон сууц олгох асуудлыг хэлэлцсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” тогтоол баталж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг байгуулж 1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай шуурхай зохион байгуулахаар болсон. 

Эхний ээлжинд ХӨСҮТ-ийн 10 ажилтанд орон сууцны батламж гардуулснаар энэ ажил хэрэгжиж эхэлсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийн эхэнд тодотгов. Орон сууцаа тус хөтөлбөрт хамруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарын 20-ны дотор НОСК-д захиалга өгөх юм. Ингэхдээ, барилга нь 100 хувь дуусаж, улсын комисс хүлээж авсан байх, чанарын шаардлага бүрэн хангасан хэдий ч мкв-ын үнэ харьцангуй хямд байх гэсэн шаардлага тавих аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин, "Өмнө нь гарч байсан алдааг бид давтахгүй. Тухайлбал, НОСК дээр гарч байсан алдаа одоо ч хууль шүүхийн байгууллагаар явж байна. Тэр нь өөрийн хамаарал бүхий компанийнхаа орон сууцыг чанар үл хамааран төрийн мөнгөөр худалдан авч иргэдэд тулган өгч байсан явдал. Имй дутагдал гаргаж болохгүй. Орон сууцанд орох эрх авсан иргэд орон сууцнуудаас өөрөө сонгож авах боломжтой" хэмээв. Мөн тэрээр, "Урьдчилгааны асуудалд уян хатан зохицуулсан. Тухайлбал, урьдчилгаа төлөх боломжгүй байгаа иргэн сар бүр төлөх мөнгөө тохироод явахыг зөвшөөрнө. Нөгөө талаас урьдчилгаа төлбөрөө боломжийнхоо хэрээр төлөөд сард төлөх мөнгөний хэмжээг багасгахыг мөн дэмжинэ" хэмээгээд энэхүү хөтөлбөрийг 6-7 дугаар сард хэрэгжүүлж дуусгана хэмээлээ. 

Орон сууцанд хамрагдах иргэнийг  УИХ-аас баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан Засгийн газрын журамд тодорхой заасан гэдгийг тодотгов. Тухайлбал, ХӨСҮТ, Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, хил хамгаалах, тагнуул, гаалийн байгууллага болон УСУГ-ын цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа зарим албан хаагчийг хамруулах ажээ. 

Эхний ээлжинд тус хөтөлбөрөөр 1300-1500 айлыг орон сууцаар хангах бололцоотой гэсэн тооцоо гарсан байна. Энэ сарын 20-ноос өмнө Нийслэлийн ЗДТГ-т орон сууцны онлайн үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан иргэд орон сууцныхаа сонголтоо хийх юм. НОСК-аас тухайн орон сууцыг худалдан авч, иргэдтэй гэрээ байгуулах аж. 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас 100 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 3.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээлд байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 1 цаг 22 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 2 цаг 48 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 3 цаг 0 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 3 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 3 цаг 45 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 17 цаг 1 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 17 цаг 33 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 17 цаг 49 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 18 цаг 24 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 18 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 18 цаг 35 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 18 цаг 42 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 18 цаг 49 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 21 цаг 39 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 21 цаг 58 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 22 цаг 4 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 22 цаг 11 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 22 цаг 18 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 22 цаг 43 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 22 цаг 53 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top