x

Оюуны өмчийн газраас хэвлэх үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийв

Монгол Улсын нутаг дэвсгэрт хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд ХЗДХЯ-ны харьяа Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 4 дүгээр сарын 6-ний өдрийн 04 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт, Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллалаа.

Шалгалтад дараах хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэр хамрагдлаа. Үүнд:

  1.  Нэпко паблишинг
  2. Арилдал ХХК
  3. Адмон принтинг
  4. Интерпресс ХХК
  5. Мөнхийн үсэг ХХК
  6. Монсудар хэвлэлийн газар
  7. Хүслийн өнгө ХХК
  8. Сэлэнгэпресс ХХК
  9. Улаанбаатар принт
  10. Соёмбо принтинг ХХК

“Аз хур” ХХК, Болор судар хэвлэлийн газар 2020 оны 9 дүгээр сард хяналт шалгалт хийлгэх хүсэлтээ ирүүлсэн тул хяналт шалгалтад хамрагдаагүй.

Энэхүү төлөвлөгөөт шалгалтын үр дүнд дараах нийтлэг зөрчил илэрлээ. 
Хяналт шалгалтын явцад хэвлэн гаргасан зарим бүтээлд гэрээ байгуулаагүй, байгуулсан гэрээний бүтэц, загвар стандарт бус, огноо, тамга тэмдэг байхгүй, эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус, ажил үйлчилгээ өмнө хийгдсэн боловч гэрээ нь дараа ирдэг, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт зааснаар ном, сэтгүүлд оруулсан гэрэл зургийн бүтээлийн эзэмшигчийг, үүсмэл бүтээлийн зөвшөөрлийг гэрээнд тусгаж өгөх, ямар зохиогчийн эрхийн бүтээл болох нь тодорхой бус мөн захиалагч тал нь тухайн бүтээлийн зохиогч, эрх эзэмшигч нь мөн эсэхэд хяналт тавьдаггүй болох нь хяналт, шалгалтын явцад илэрч, зөрчлийг арилгуулахаар Хяналтын хэлтсийн зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Энэ удаагийн хяналт шалгалтын бас нэг зорилго нь Зохиогчийн эрхийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих байсан бөгөөд үүнээс Монгол Улсын төдийгүй олон улсын хувьд зохиогчийн эрхийн үндсэн чиг баримжаа болж буй Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенци, Зохиогчийн эрхийн тухай ДОӨБ-ын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн эрхийн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх явдал байсан.

Шалгалтад хамрагдаж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн хэвлэлийн газар болон хэвлэх үйлдвэрт дахин гүйцэтгэлийн шалгалтыг хийнэ.

Эх сурвалж: ХЗДХЯ-ны харьяа Оюуны өмчийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top