x

Эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр түгээж, улс төржүүлж буй нь маш хариуцлагагүй үйлдэл

Польш улсад нас барсан оюутан наашаа ирэх хүсэлтээ гаргасан байсан эсэх талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр асуултад хариулахын өмнө хэвлэлийнхэнд хандан "Гадаадад манай улсын иргэдийн эрх ашиг, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжин Гадаад харилцааны яам, Консулын газарт 24 цагийн турш ирдэг. Энэ мэдээллийг бид авсан даруйд Варшав дахь Элчин сайдын яам, Варшав хотод ажиллаж буй өргөмжит консул тэнд байгаа оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан, ар гэрт нь шуурхай мэдээлэл өгөөд ажиллаж байгаа.

Энэ бол харамсалтай тохиолдол. Өнгөрсөн жил манай улсын 128 иргэн гадаад улсад нас барсан. Энэ хүнд гарз хохирлын эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр мэдээлэл түгээж, улс төржүүлэн ашиглаж буй явдал нь маш хариуцлагагүй үйлдэл" хэмээгээд мэдээлэлд няхуур, болгоомжтой хандахыг уриалсан билээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Бид ар гэрийнхэнтэй нь уулзсан. Тэгэхэд ар гэрийнхэн нь манай хүүхдийг амиа хорлосон гээд байх юм. Маш даруу дөлгөөн хүүхэд байсан гэсэн.  

Өөрөөр хэлбэл, энэ сарын 7-8-нд шилжих шөнө 21 настай оюутан залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагад хэрэг үүсгээд шалгаж байгаа нь албан ёсны мэдээлэл. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна.

Нэг залруулга хэлэхэд Польш улсад Засгийн газрын тэтгэлэгтэй 130 гаруй оюутан байдаг бөгөөд сургуулийн төлбөрийг Польш улсын Засгийн газар, амьжиргааны зардлыг Монгол Улсын Засгийн газар даадаг. Сар болгон тэтгэлэг өгдөг бус, жилд хоёр удаа хувааж өгдөг. Энэ жил тавдугаар сарын дундуур өгөх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон асуудал тухайн үедээ яригдаад Боловсролын яаманд уламжилж байсан. Нэгдүгээр сараас хойш тэтгэлгээ авч чадаагүй гэдэг нь ташаа мэдээлэл. 

Мөн нас барсан оюутан маань нутаг буцах хүсэлтээ гаргаагүй. Тэнд байгаа оюутнуудын сэтгэл санаа амаргүй, бухимдалтай байгааг бид сайн ойлгож байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top