x

Зохион байгуулалттайгаар татан авсан иргэдийн тоо 10 мянга дөхлөө

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн 27 байршилд 1601 хүн тусгаарлалтад байна. Өчигдөр 161 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн бөгөөд гэрийн тусгаарлалтын хяналтыг чангатгаж байгааг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв.

 

Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Баянбайгаль, Баянхангай, Амар зэрэг амралт сувилал, зочид буудалд тусгаарлажээ. Тус нислэгээр 217 том хүн, 33 хүүхэд, 12 нярай хүүхэд эх орондоо ирсэн байна.

 

УОК, ГХЯ, ЗТХЯ, Шуурхай штаб хамтран 1 дүгээр сараас хойш гадаадын улс орнуудаас 63259 иргэнийг татан авчээ. Үүнээс зохион байгуулалттайгаар буюу 17 удаагийн тусгай нислэг болон төмөр зам, явганаар 9324 иргэнээ татан авсан байна. 

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, "Энэ сард үйлдэх тусгай нислэгүүдийн бэлтгэл хангагдаж байна. Өнөөдөр Нур-Султанаас ирэх онгоц 19:35 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай. Тус нислэгээр 175 иргэн эх орондоо ирэхээс 3 нярай хүүхэд байна. 

 

Энэ сарын 17-нд Америкт байгаа иргэдийг түлхүү татах нислэгийг Сөүл хот руу үйлдэнэ. 18-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж БНСУ-д байгаа иргэдээ татна. 19-нд Франкфурт хот руу нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна. Мөн энэ сарын 12-нд БНЭУ-ын Гоа хотоос тусгай нислэгээр лам хүүхдүүдийг авахаар бэлтгэл хангаад байна. Транзит зорчигчидтой холбоотой БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрийн талаар ГХЯ Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ болон Сөүл дэх ЭСЯ-аараа дамжуулан дипломат шугамаар хамтран ажиллаж байна. Энэ сарын 17, 18-ны нислэгээс гадна дахин нэг нислэгээр Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ Сөүлээр дамжуулан татан авах санал тавьсан. Энэ асуудал урьдчилсан байдлаар нааштайгаар шийдэгдэх төлөвтэй байна" гэв. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top