x

Б.Янжмаа: Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын 7.1 сая тохиолдлын 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэлтэй байна

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар танилцуулав.

Тэрбээр “ДЭМБ-ын Америкийн бүсийн захирал, Хойд болон Өмнөд Америк тивийн зарим улсад халдвар маш хурдацтайгаар огцом нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Тухайлбал, Мексик, Перу, Венесуэл, Бразил, Чили зэрэг улсад хурдацтай тархаж байна.

Өнгөрсөн Мягмар гарагт зөвхөн Перу улсад л гэхэд 4,000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 200 мянгыг давж, дэлхийн хэмжээнд халдварын тоогоор наймдугаарт бичигдэх болов.  

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа 7.1 сая халдварын 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэгдэж байгааг онцгойлон анхааруулсан байна” гэлээ

АНУ
АНУ-д зургаадугаар сарын 9-ний өдөр 17,500 гаруй тохиолдол, 550 нас баралт шинээр бүртгэгджээ.

Нийт халдварын тохиолдол тус улсын хэмжээнд 1.9 сая гаруй байгаагаас 110,900 гаруй хүн эндлээ.

Калифорни, Техас, Аризона зэрэг муж улсуудад халдвар өссөөр байна.

Тухайлбал, Калифорни мужид өнгөрсөн долоо хоногийн турш өдөрт л дунджаар 2.6 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ.

Бразил
Бразил улсад өчигдөр 32,000 тохиолдол, 1,272 нас баралт шинээр бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Мөн өдөр 6,000 гаруй хүн эдгэрсэн байна.

Өссөн дүнгээр Бразил улсын нийт батлагдсан халдварын тохиолдол 739,000, нас баралт 38,400-д хүрчээ.

Бразил улсын Дээд шүүхийн зүгээс тус улсын Эрүүл мэндийн яамыг халдварын нөхцөл байдал болоод тархвар зүйн мэдээллийг олон нийтэд ил тод, дэлгэрэнгүй мэдээлэх ёстой талаар анхааруулсан байна.

Иймд өчигдрөөс эхлэн халдварын талаарх бүх мэдээллийг Эрүүл мэндийн яам нь вэб хуудсандаа дахин байршуулж эхэлжээ.

ОХУ
ОХУ бүртгэгдсэн халдварын тоогоороо дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдэж байна.

Өчигдөр тус улсад 8,590 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 485,200 гаруйд хүрчээ.

Мөн ОХУ-д бүртгэгдсэн нас баралтын тоо 6,142 болсон байна.

Япон
Номхон далайн баруун бүсийн Япон улсад зургаадугаар сарын 9-ний өдрийн байдлаар 21 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд дотоодын халдвар байна.

Мөн өдөр шинээр эндэгдэл гараагүй.

БНСУ
БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 тохиолдол, хоёр нас баралт шинээр бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 43 нь тус улсын дотоодын халдвар байгаа юм.

Мягмар гарагийн байдлаар:

Тус улсын зарим аймгийн сүмүүдээс голомттой батлагдсан тохиолдлын тоо 86
Эрүүл мэндийн төвийн жижиглэнгийн худалдааны төвөөс голомттой халдвар 68,
Шөнийн клубийн голомтоос 277
Цахим худалдааны ложистик төвөөс 139
Ширээний теннисний клубийн шинэ голомтоос өссөн дүнгээр 58 тохиолдол батлагдаад байна
гэж БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.

БНХАУ
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр Мягмар гарагт тус улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдсөн гурван шинэ тохиолдол, шинж тэмдэггүй халдварын таван тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор тус улсад шинж тэмдэггүй 150 тохиолдлыг илрүүлж, эмнэлгийн хяналтад ажиглаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top