x

Өнөөдөр олон улсын архивын өдөр тохиож байна

Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг “ОЛОН УЛСЫН АРХИВЫН ӨДӨР” болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй холбоотой юм.

Олон улсын архивын зөвлөл нь архивын баримтыг зөв зохистой ашиглах, дэлхийн архивын өвийг хадгалан хамгаалах, архивын салбарт орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. Тус зөвлөл нь 170 орчим орны 1,800 гаруй гишүүнтэй бөгөөд Архивын ерөнхий газар нь 1991 онд гишүүнээр элссэн билээ.

Уг өдрийг тохиолдуулан Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулах, гэрэл зургаар өгүүлж болох түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчлан таниулж, олон нийтийн хүртээл болгох, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор Архивын ерөнхий газраас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичгийнхээ хүрээнд ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуу, Л.Санжмятав, С.Батсүх, Б.Батцэрэн нарын гэрэл зургийн үзэсгэлэнг АЕГ-ын үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, Үндэсний төв архивт эдгээр гэрэл зурагчдын хувийн хөмрөгийг үүсгэлээ.

Түүхэндээ 1921 оноос хуучин баримтуудыг эрэн хайх, олж цуглуулж, Судар бичгийн хүрээлэнгийн 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн X хурлаар тус хүрээлэнгийн газар хуримтлагдсан өмнөх баримт бичгийг дагнан эрхлэх орон тоог баталснаар Монгол Улсын архивын байгууллага үүсэж байсан төдийгүй одоо ч энэ уламжлалаараа Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулсаар байна.

Иймд “ОЛОН УЛСЫН АРХИВЫН ӨДӨР”-т зориулан “Монголын баримтат аман өв” төслийн хүрээнд “Би”, “Кино эхлэхийн өмнө”, “Мартахгүй”, “Би” хөрөг нэвтрүүлгийн оролцогчдийн хамтарсан “Би-гээс бид” “1:1”, “Тээр жилийн наадам” дурсамж зэрэг хөрөг нэвтрүүлэг, түүхэн сэдэвт зохиомжууд, “Анхны 14 буюу Цуст аллага” түүхэн баримтат кино, “Галдан Бошигт” зэрэг нэвтрүүлгүүдээр үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулахаар тус газраас “25 дугаар суваг” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.167.35)
    энэ дарга гээд байгаа юмыг нь зайлуулаачээ шал тэнэг юм байдгын шдээ
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top