x

Улсын Их Дэлгүүрийн баруун, хойд замыг түр хаасан

Энэ оны зургаадугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрт гал гарч, зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тухайн үед гал унтраах, аврах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг бүрэн унтраасан юм. Аз болоход гал дотроо тархаагүй хэдий ч барилга бүхэлдээ утаажилтад байгааг Гал унтраах, аврах ангийн алба хаагч тухайн үед мэдээлж байсан юм.

Улсын Их Дэлгүүр нь дэлхийн шилдэг брэндийн 80 тасагт 500 гаруй ажилтан, харилцагчийн 50 тасагт 220 ажилтан, түрээслэгчийн 130 тасагт 260 ажилтан нийт 1,000 гаруй ажилтантай. 

Гал гарсантай холбоотойгоор УИД-ийн баруун болон хойд талын зам хаагдсан нь тухайн газарт бизнес эрхлэгч нарт саад учруулж байна гэх гомдол зарим бизнес эрхлэгчдээс ирсэн. 

Тухайлбал, “Алтай центр худалдаа үйлчилгээний төв"-ийн худалдааны менежер А.Адилаа "Ням гарагт гал гарч УИД-ийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд өчигдөр их дэлгүүрийн зүүн болон баруун талын зам хаалттай байсан.  Учир нь өчигдөр 15 цагаас эхлээд түрээслэгч нар дэлгүүр рүүгээ ороод бараагаа авч эхэлсэн.  Өнөөдөр өглөө 09:00 цагаас эхлээд мөн л бараагаа авч байсан ба зүүн талын замаа нээгээд баруун талын зам хаалттай хэвээрээ байна.

Тэгэхээр нь УИД дээр үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан дэд хурандаад “бид ч гэсэн жижиг бизнес эрхлэгч нар, бизнесийнхээ үйл ажиллагааг эхэлмээр байна. ОБЕГ-ын үйл ажиллагаа дууссан тул тэдний зүгээс зам хаагаагүй гэсэн” гэж хэлээд шаардлага тавьсан.  

Тэгсэн та бүхэн хоёр, гурван хоног тэвччих, түрээслэгч нар ороод юм аа авч байгаа болохоор бид аюулгүй байдлыг хангаж байгаа юм гэсэн.  Түрээслэгч нар бараагаа авах нь энгийн л өдөр бүр  болдог зүйл. Тийм байхад нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, бусад бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулж, эрх ашгийг зөрчиж байна” гэв. 

"ТҮРЭЭСЛЭГЧИД ИХ ХЭМЖЭЭНИЙ БАРААГАА АЧИЖ АВАХЫН ТУЛД ТОМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ОРЖ, ГАРАХ ГЭЭД ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛААД БАЙСАН ТУЛ ДЭЛГҮҮРИЙН ХОЙД БОЛОН БАРУУН ТАЛЫН ЗАМЫГ НЬ ХААСАН"

Зам хаасан шалтгаан болон хэзээ нээх талаар тодруулахаар тухайн хэргийн газарт хяналт тавьж ажиллаж буй Чингэлтэй дүүргийн Урьдчилан сэргийлэх хэлтэстэй холбогдож албаны эх сурвалжаас тодруулахад “Галд өртөөгүй давхруудын бараануудыг түрээслэгчдэд нь хүлээлгэн өгч, түрээслэгчид их хэмжээний бараагаа ачиж авч байгаа. Дээрээс нь Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг хийгдэж байгаатай холбогдуулан УИД-ийн хойд болон баруун талын замыг өчигдөр, өнөөдөр гээд хоёр хоног хааж байгаа. Маргаашаас нээгдэх байх.

Үндсэндээ Замын цагдаагаас хөдөлгөөнийг хаасан. Бидний зүгээс холбогдох хяналтаа тавьж, хэргийг мөрдөн шалгах баг, мэргэжлийн хяналт, прокурор зэргээс баг бүрдэн хэргийн газарт үзлэг хийж, ажиллаж байна. Мэдээж хүний юм шатчихсан болохоор хохирлыг тогтоох зэргээс эхлээд ажлууд гарна. Үзлэг нь хоёр хоногийн хугацаатай явагдаж байгаа юм. Түүнчлэн Хөдөлгөөн зохицуулах журамд хөдөлгөөнийг хязгаарлах онцгой тохиолдлууд гэж бий. Уг журмаараа л явж байгаа төдий.

Манайд бас газруудаас гомдол ирж байгаа. Гэхдээ түрээслэгчид их хэмжээний бараагаа ачиж авахын тулд том тээврийн хэрэгслүүд орж, гарах гээд хөдөлгөөнд саад учруулаад байсан тул дэлгүүрийн хойд болон баруун талын замыг нь хаасан” гэв.

Одоогийн нөхцөл байдлын хувьд УИД-ийн түрээслэгчид дэс дараалалтайгаар дотогш орж бараа бүтээгдэхүүнээ бүртгэн лацдах, хүлээн авах үйл ажиллагаа явагдаж, дэлгүүрийг тойрон цагдаагийн хамгаалалтад авжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top