x

Хүүхдүүд COVID-19-ийг ойлгоход туслах номын видео хувилбар монгол хэлээр гарлаа

COVID-19-ийн талаар 6-11 насны хүүхдүүдэд зориулсан “Чи бол миний баатар” номын видео хувилбар монгол хэл дээр гарлаа.

Монгол Улсад олон хүүхдэд хүргэх зорилгоор тус бүтээлийг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэмжсэн юм. Номыг Монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг Хүүхдийг Ивээх Сан хийжээ.

Арио хэмээх үлгэрийн баатрын тусламжтайгаар хүүхдэд өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө коронавируст халдвараас хэрхэн хамгаалах, шинэ, хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас үүдэн гарах сэтгэл санааны хүндрэлийг хэрхэн даван туулах талаар энэхүү номонд өгүүлнэ.

Номыг эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дэмжлэгтэйгээр унших зориулалттай бөгөөд видео номыг мөн тэдний дэмжлэгтэйгээр хамт үзэх хэрэгтэй.

Видео номоос гадна Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд зориулан цөөн тооны хэвлэмэл ном бэлэн болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагаас 10,000 хувийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийт 9 дүүрэг, 21 аймагт түгээх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүлээлгэж өглөө.

Харин Хүүхдийг Ивээх Сан нь Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, зорилтот 7 аймаг, нийслэлийн 3 дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг хамтрагч байгууллагуудад 3,750 хувийг түгээхээр зэхэж байна.

“Чи бол миний баатар” нь “Inter-Agency Standing Committee” буюу олон улсад хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг НҮБ-ын байгууллага, үндэсний болон олон улсын байгууллага, ТББ-ын хамтарсан “Байгууллага хоорондын байнгын хороо”-ны Онцгой нөхцөл дэх сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг хариуцсан ажлын хэсгийн хэрэгжүүлсэн төсөл юм.

Номыг бүтээх ажилд дэлхийн олон улс орноос 1,700 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нар оролцож, COVID-19-тэй хэрхэн тэмцэж буй талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан нь уг номын зураг болон зохиолыг бүтээсэн Хелен Патрик, төслийн багт үнэлж баршгүй дэмжлэг, туслалцаа болсон юм.

Номыг татаж авах хаяг: https://interagencystandingcommittee.org/iasc-reference-group-mental-health-and-psychosocial-support-emergency-settings/my-hero-you

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top