x

Ж.Дэлгэрсайхан: Валютын ханш тасралтгүй өсөөд байгаа нь сүүлийн 30 жил эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүйнх

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Сүүлийн үед долларын ханш тогтмол өсөж байна. Ханш өссөөр 2,814 төгрөг хүрлээ. Энэ өсөлтийн шалтгаан нь юу вэ?

-Монгол Улсад валютын ханш яагаад өсөж байгааг ерөнхийд нь тайлбарлах гэвэл нэлээд холоос эхлэх хэрэгтэй болно.

Валютын ханш нь улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, түүнд суурилсан валютын орох, гарах урсгалаас шалтгаалж тогтдог, өөрчлөгддөг. Бидний хувьд эдийн засгийн бодлого, бүтэц муугаас шалтгаалж валютын орох урсгал нь эмзэг, үүн дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах салбар ховор, бодлого тогтворгүй зэргээс шалтгаалж валютын ханш өсдөг.

Товчхондоо бид Монгол Улсад үндэсний валютын ханш сайн байх эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг бүрдүүлж чадсангүй. Үүн дээр өрийн зөв удирдлага мөн гол нөлөөтэй.

Энэ байдлаас болоод сүүлийн жилүүдэд валютын ханш тогтмол өсөж байна. Энэ нь их урт хугацааны асуудал гэдгийг дурдах нь зүйтэй. Үүн дээр нэмэгдээд цар тахалтай холбоотой эдийн засгийн хямрал сүүлийн үед нөлөөлж байна.

Монгол Улсын эдийн засаг эхний улиралд 10.7 хувиар саарч, валютын гол урсгал болох экспорт 40 гаруй хувиар буурсан, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь үүний гол шалтгаан.

-Доллар өсөөд л байвал монгол төгрөг үнэгүйдэж монголчуудын амьжиргааны түвшин дордоно. Тэгэхээр энэ өсөлтийг хэрхэн хазаарлаж барих вэ?

-Үүнийг шийдвэрлэхийн тулд дээр дурдсан урт болон богино хугацааны хүрээнд харах учиртай.

Бид төгрөгөө үнэ цэнэтэй байлгахыг хүсэж байвал эдийн засгийн сайн бодлоготой, тэр нь хэрэгждэг байх хэрэгтэй. Тухайн улсын эдийн засаг сайн байхын хэрээр үндэсний валют нь үнэ цэнэтэй байдаг гэсэн үг.

Харин өнөөдөр эдийн засгийн хямралын үед бид валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг эрэлхийлэх нь чухал. Харамсалтай нь энэ хязгаарлагдмал байна. Энэхүү хүрээнд ханшийн уналтын эсрэг Сангийн яам, Монголбанк гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, валютын эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх тал дээр боломжоороо ажиллаж байна.

Гадаад зах зээлээс санхүүжилт татах оролдлого, валютын интервенц хийх зэрэг нь бидэнд байгаа боломжит хувилбарууд мөн. Үүн дээр экспортын гарцыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь чухал.

-Дотоод нөөц боломж юу байна вэ?

-Валютын ханш урт хугацаанд тасралтгүй өсөөд байгаа нь бид эдийн засгийн суурь боломж, дотоод нөөц бололцоогоо муу ашигласан гэсэн үг. Сүүлийн 30 жилийн дотор бид эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүйн илрэл. Өнөөгийн нөхцөл байдалд бид дотоод нөөц бололцоогоо харин боломжоороо ашиглаж байна.

Монголбанкны зүгээс валютын нийлүүлэлт хийх, валют худалдан авах, алтны салбарт хэрэгжүүлж байгаа ажлууд нь үүний илрэл юм. Миний мэдэж байгаагаар Монголбанк энэ он гарсаар тэрбум гаруй долларыг валютын захад нийлүүлээд байна.

-Сонгуулийн дараа ханш өснө гэсэн таамаглалтай хүн олон байна. Сонгуулийн дараа ханш өсөж болзошгүй. Үүнийг хэрхэн тогтворжуулах боломжтой вэ?

-Валютын ханшид нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл өөрөө энэ. Нийгмийн сэтгэл зүй. Өмнө бидэнд сонгуулийн дараа ханш өсөж байсан удаа бий. Мөн эрх баригчдыг сонгуулийн өмнө валютын ханшийг чадлаараа барьж байгаа гэсэн хардлага.

Энэ нь өөрөө эргээд валютын ханшаа өсгөдөг талтай. Валютын ханш нь урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч байгаа нь нийгмийг цочроогоод байгаа боловч яг он гарснаас хойш өссөн өсөлт нь гурав орчим хувьтай байгаа.

Иймд эрх баригчдын зүгээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, үүнийг хэрхэн даван туулах тал дээр тодорхой мэдээлэл хийж нийгмийн сэтгэл зүйг тогтворжуулах нь бас нэг үүрэг юм. Харамсалтай нь одоо сонгууль дөхөөд энэ тал дээр анхаарал хандуулж байгаа талууд бага байх шиг. 

...бизнесийг дэмжих ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх тал дээр бид сайн ажиллаж чадахгүй байна.

 

Сонгуулийн дараа валютын ханш хэрхэх вэ гэдэг нь өнөөдөр эргэлзээтэй зүйл. Үүнийг урьдчилан таадаг хүн болж нийгмийн сэтгэл зүйг эвдэх нь мөн утгагүй зүйл. Ямартаа ч валютын ханшид нөлөөлж болох суурь нөхцөлүүд цар тахалтай холбоотойгоор муудсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Мөн эдийн засгийн уналт, сэргэлтийн үргэлжлэх хугацаа ихээхэн нөлөөтэй. Эерэг тал нь бидний гол түнш БНХАУ-д нөхцөл байдал сайжирч байгаа явдал. Гэх мэт олон хүчин зүйлсээс валютын ханш хамаардаг гэдгийг ойлгоосой гэж хүсэх байна.

Харин сонгууль валютын ханшийг тодорхойлдог гол хүчин зүйл биш. Цаг зуурын нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй.

-Одоо ер нь хилээ нээх цаг болсон уу. Зарим улсууд хорио цээрийн дэглэмээ сулруулж байна?

-Цар тахал бидний эдийн засагт хүндээр тусч, тэр нь үргэлжилж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь эрүүл мэндийн шалтгаантай эдийн засгийн хямралт байдал тул үүнийг эдийн засагчид бус эрүүл мэндийн салбарын эрдэмтэд, голомттой тулж ажиллаж байгаа мэргэжилтнүүд хэлэх нь илүү зохимжтой байх.

Бид тэднийгээ сонсож түүнд нь нийцүүлж бусад шийдвэр гаргалтаа хийх нь чухал. Эдийн засаг талаас нь харвал онцгой нөхцөл байдлыг сулруулах нь зүйтэй мэт харагдана.

Гэхдээ эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байгаа, бидэнд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх шаардлагатай. Би хувьдаа бид монгол хүний амь нас, эрүүл мэндийг ямагт нэгдүгээрт тавих нь зүйтэй гэж үзнэ. Бид иргэдийнхээ эрүүл мэндийг сайн хамгаалж, гарз багатай давж чадвал энэ том ялалт мөн.

Түүний дараа эдийн засгийн асуудал тавигдах учиртай.

-Засгийн газраас эдийн засаг сайжруулах, тогтвортой байлгах багц арга хэмжээ аваад, хууль хүртэл баталсан. Гэтэл тэдгээр нь яг эздэдээ хүрч чадахгүй байна гэж гомдоллож байна.Энэ яг юундаа байгаа юм бэ?

-Хэдийгээр эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт гэсэн боловч энэ нь эдийн засгаа орхино гэсэн үг огт биш гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

ЗГ-аас хэрэгжүүлэх хөтөлбөр санаачилж, УИХ хууль батлан түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлгож байгаа. Үүний дагуу зургаа орчим их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Үүний тал нь иргэдэд, тал нь эдийн засгийн уналтаас хамгаалах, сэргээх чиглэлд зарцуулагдана гэж ойлгогдож байгаа. Эхний хэсэг нь нэлээд сайн хэрэгжиж байх шиг байна.

Орлогын албан татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд иргэдийн амьдралын чанар доройтохоос тодорхой хэмжээнд хамгаалж байгаа гэдэг нь ойлгомжтой.

Харин бизнесийг дэмжих ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх тал дээр бид сайн ажиллаж чадахгүй байна. Мөн дээрх хөтөлбөр арга хэмжээ нь нийгэмд жигд хүрэхгүй байгаа нь байж болох. Энэ нь иргэд, ААН-ийг гомдоллоход хүргэж байж болзошгүй юм.

-Ажилгүй хүмүүс нэмэгдээд байна. Тэгэхээр яаж ажилтай, орлоготой байлгах вэ. Ямар арга хэмжээ авбал зүгээр бол?

-Бидний гол асуудал таны асуулт дотор байна. Өнөөдөр яг хэдэн хүн ажилгүй болчихов, аль салбарт эдийн засгийн хүндрэл хүчтэй нөлөөлж байна гэдэг тоо судалгаа муу, цаг хугацааны хувьд үйл явцын өрнөлийг гүйцэхгүй байна.

Өндөр хөгжилтэй орнуудад долоо хоногт хэдэн хүн ажилгүй болж байгааг хугацаa алдалгүй гаргаж байна. Гэтэл бид өнөөдөр яг хэдэн хүн ажилгүй, орлогогүй болчихоод байгааг, тэр нь аль салбар, нийгмийн аль хэсэгт хүчтэй нөлөөлөөд байгааг мэдэхгүй, зөвхөн баримжаалаад сууж байна. Ийм мэдээлэлтэй байхад эдийн засаг нийгэмд чиглэсэн хөтөлбөр арга хэмжээ байгаа онох, иргэд, ААН-үүд гомдоллохгүй байх боломж бага.

Зүй нь бид эдгээр тоонуудыг зөв гаргаж түүнд нийцсэн эдийн засаг, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадвал энэ нь зөв арга хэмжээ байх боломжтой .

-Компаниуд үүдээ барьж  хүмүүсээ цомхотгож байна. Үүнийг хэвийн голдрилд нь оруулахын тулд яах ёстой юм бэ?

-Эдийн засаг 10.7 хувиар агшиж, гол салбарууд уналтад орсон байхад компаниуд хүндэрч байгаа гэдэг нь хэнд ч тодорхой юм.

Бид өнөөдөр нийт иргэдийн эрүүл мэнд, амьжиргаа, эдийн засгийг яаж зөв удирдаж бага хохиролтой хурдан сэргээх гэсэн үндсэн гурван асуудлыг оновчтой удирдах шаардлагатай тулгарч байна. 

Эрүүл мэндийн хамгаалах тал дээр бид хангалттай сайн ажиллаж байна гэж дотоод, гадаадад үнэлж байна. Нөгөө хоёр асуудал дээр бид тодорхой үнэлэлт өгөх нь чухал. Иргэдийн амьжиргааг бид халамжийн бодлогоор зээл төлөлтийг хойшлуулах аргаар удаан барьж чадах уу. Бид тийм хэмжээний нөөц хуримтлалтай улс мөн үү гэвэл тийм биш.

Гэтэл бид одоо бараг боломжоосоо хэтэрсэн татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлээд байна.

 

Гэтэл бид одоо бараг боломжоосоо хэтэрсэн татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Харин ч 2017-2019 оны хооронд эдийн засаг, төсвийн байдал сайжирсан тулдаа бид энэ хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх түвшинд хүрсэн. 

Энэ хугацаанд 12 улирал дараалан эдийн засаг өндөр өсөлттэй, төсвийн болон худалдааны тэнцэл эерэг, өв санд тодорхой хэмжээний хуримтлал бий болсон зэрэг нь бидэнд хямралын эсрэг тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Иймд бид бизнесийн салбарыг дэмжих арга хэмжээнд оновчтой, төлөвлөгөөтэй анхаарах шаардлагатай.

Одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өргөтгөж зөв салбарыг хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих нь бидний эдийн засгаа хамгаалах гол арга зам байх болов уу.

Онцгой нөхцөл байдал биднээс түүнд нийцсэн онцгой арга хэмжээ хамгаалалтыг шаардана. Тиймээс бид нөхцөл байдлаа зөв үнэлж, уян хатан, хурдтай оновчтой шийдвэрүүдийг гаргах нь чухал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 6 цаг 45 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 6 цаг 50 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 6 цаг 53 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 6 цаг 56 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 7 цаг 0 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 7 цаг 5 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 7 цаг 15 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 7 цаг 24 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 10 цаг 53 мин Месси 80 мянган евро хандивлажээ 11 цаг 25 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 11 цаг 35 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 11 цаг 35 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 11 цаг 40 мин Дайн өөрчлөгдсөөр байна 11 цаг 55 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 12 цаг 1 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 12 цаг 49 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top