x

ФАТФ-аас өгсөн зургаан даалгаврын гурвыг нь ТЕГ гүйцэтгэв

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өгсөн 6 даалгаврын 3-ыг нь Тагнуулын ерөнхий газар хариуцан амжилттай гүйцэтгэлээ.

 

Манай улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орж 4 шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу 6 ажлын даалгавар авсан. Улмаар БНХАУ-д 2020 оны 1 сард болсон ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн цахим хурлаар тус 6 ажлын даалгаврын тайланг танилцуулж амжилттай хамгаалснаар стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэнийг 5 сарын 28-нд ФАТФ-аас албан ёсоор мэдэгдсэн билээ.  

 

Тус байгууллагын хяналтын жагсаалтад орсноос хойш ТЕГ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сангийн яам, ХЗДХЯ, ГХЯ, Монголбанк, СЗХ, АТГ, ЦЕГ зэрэг 15 байгууллагаас бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлэн ажилласан бөгөөд ФАТФ-аас өгсөн нийт 6 ажлын даалгаврын 3-ыг хариуцаж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллажээ.

 

Тухайлбал, мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нийцүүлэн нэмэгдүүлэх ажлын хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг түргэн, шуурхай хэрэгжүүлж, гадаад улс, олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, мэдээ мэдээлэл, нотлох баримт бүрдүүлэх шинэ зам, сувгуудыг нээн ажилласны дүнд мөнгө угаахтай холбоотой үйлдэл болон гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмэгдэж, эрсдэлийн түвшинтэй уялдуулан мөрдөн шалгах, прокуророор яллах ажиллагааг сайжруулсан байна.

 

Мөн НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулснаар НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог бий болгож байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирчээ.

 

Түүнчлэн санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах болон гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах ажлын хүрээнд ТЕГ-ын дарга “НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх аргачлал”‑ыг баталжээ. Энэ хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд харилцагчийг таньж мэдэх, эрсдэлийг үнэлж удирдах чиглэлээр сургалт хийж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн тогтолцоог бүрдүүлжээ.

 

ФАТФ-аас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд гаргасан ахиц, дэвшлийг газар дээр нь ирж үнэлэх бөгөөд үүний дараа манай улс стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас албан ёсоор гарах хүлээлттэй байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top