x

“Би хүүхдийн эрхийг хамгаалдаг цагдаа болно”

Цахим орчинд өөрийн урласан сийлбэрээр олны талархлыг хүртээд байгаа  тэрээр 13 настай. Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн долдугаар ангид суралцдаг. Х.Энхжин насандаа баймгүй авьяаслаг, чадварлаг нэгэн болохыг хийсэн бүтээлүүдээс нь харж болно. Тэрээр сийлбэр хийгээд хэдийнэ хоёр жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд чамлахааргүй олон бүтээл гаргасан аж. Түүний ээж сийлбэрчин бөгөөд ээжийгээ дагаж олон газраар хамт явахдаа ээжийнх нь сийлбэр  олон хүнд таалагдахыг хараад сийлбэр хийхээр шийдсэн гэж байлаа. Анх 11 настайдаа өөрийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатар Том, Жерри хоёрыг  сийлжээ.

Энэ бүтээлээ хоёр хоногийн хугацаанд хийсэн байна. Ээж нь охиныхоо хамгийн сайн багш, зөвлөх нь ажээ. Охиныхоо сонирхлыг хөгжүүлэхийн тулд шинэ санаа хэлж өгдөг байна. Мөн цахимд тавьсан сийлбэр хийж байгаа бичлэгүүдийг үзүүлдэг хэмээн Х.Энхжин ярьж байсан юм. Тэрээр бүтээлүүдийнхээ санааг өөрөө гаргадаг. Шаардлага гарсан үед ээжээсээ тусламж авдаг гэсэн. Х.Энхжин “Ээж намайг анх сийлбэр хийхэд дургүй байсан ч одоо миний хамгийн сайн туслагч. Ээж минь хүний итгэлийг олсон бол алдаж болохгүй гэж байнга хэлдэг. Сүүлийн үед захиалга их ирж байгаа. Тиймээс ээж минь хүнээс захиалга авсан бол тэр бүтээлээ цагт нь хийж дуусгаж бай гэдэг. Би ээжийнхээ захиасыг биелүүлж бүтээлээ цагт нь гаргахын тулд нойргүй хонож байсан. Би ээжийнхээ бахархал. Миний ээж намайг сийлбэр хийгээд нойргүй хоноход “Чиний насны хүүхдүүд үүнийг хийж чадахгүй. Хийсэн ч миний охин шиг нойр хоолоо алдан хийхгүй. Тиймээс ээж нь охиноороо бахархаж байна” гэсэн. Энэ бол миний хувьд ээжээсээ сонссон хамгийн сайхан магтаал” гэж байлаа.

Тэрээр ээжээсээ сийлбэр хийхийг сурахаас гадна өөрөө зурагаа гарган төрөл бүрийн бүтээл хийдэг. Мөн компьютер дээр 3D зураг бие даан зурах, төгөлдөр хуур тоглож сурахаар шамдаж байна. Хийсэн бүтээлүүдээсээ цагдаагийн газар болон цагдаагийн тасаг, хүүхдийн тоглоомын талбайд байрлуулжээ. Замын хөдөлгөөний аюулаас сэрэмжлүүлэх, цагдаагийн алба хаагчийн дүр бүхий бүтээлээ Налайх дүүргийн IV хороо Нисэхийн 50а гудамжны төв зам руу харсан хэсэгт байрлуулсан байна. Мөн хүүхдийн баяраар бяцхан дүү нартаа зориулан сандал, ширээ хийж эздэд нь хүлээлгэж өгсөн байна. Х.Энхжин сургуулиа төгсөөд хүүхдийн эрхийг хамгаалдаг цагдаа болохыг хүсдэг  гэв. Хүүхэд бүрийг эрх тэгш байлгах, тэдэнд аюулгүй орчинг бүрдүүлэх нь түүний хамгийн том мөрөөдөл гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top