x

“ТОП”-ууд “Эрдэнэт үйлдвэр”-т зочиллоо

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч “ТОП-100” аж ахуйн нэгжийг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил 19 дахь удаагаа зохион байгуулсан уг шалгаруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, ажлын байр олноор бий болгон улсын хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулж, “ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн “Эрдэнэс Таван толгой”, “Оюутолгой”, “Хаан банк”, “Голомт банк”, “Улаанбаатар төмөр зам”, “MCS”, “Петровис”, “МАК”, “Шунхлай” компанийн захирлууд өнгөрсөн амралтын өдрүүдээр “Эрдэнэт” үйлдвэрт зочилж, улс орны эдийн засгийг бэхжүүлж, хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран анх удаа зохион байгуулсан уг уулзалтад оролцогч магнатууд Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Белазын гарааш, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн үйлдвэрлэлтэй танилцсан байна. Тэд энэ үеэрээ Монголын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх 10 компанийн үүрэг оролцоог тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцон “Эрдэнэтийн тунхаг” бичгийг гаргажээ. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах шинэ УИХ, Засгийн газарт энэхүү тунхаг бичгээ өргөн барина гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцолсон байна.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Эрдэнэтийн уурхайчид 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа. 2019 онд 961.7 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь мөн л адил Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт болсныг онцолсон билээ.

Энэ үзүүлэлт нь 2016 оноос 5.2 дахин өндөр бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 2017 онд 96 сая, 2018 онд 108 сая, 2019 онд 146 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэсэн үг юм.

Сүүлийн гурван жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол Улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулсаар ирснийг онцолж байлаа.

Харин он гарсаар, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100-121.5 хувийн биелэлттэй байгаа юм байна. Үүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч эдийн засгийн хямралтай энэ цаг үед эерэг сайн байгааг удирдлагууд нь мэдээлжээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш огцом унасан ч хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, цалин орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, хүрсэн түвшнээ алдахгүй байх чиглэлийг барьж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 6 цаг 46 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 6 цаг 51 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 6 цаг 54 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 6 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 7 цаг 1 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 7 цаг 6 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 7 цаг 16 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 7 цаг 25 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 10 цаг 55 мин Месси 80 мянган евро хандивлажээ 11 цаг 26 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 11 цаг 36 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 11 цаг 36 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 11 цаг 41 мин Дайн өөрчлөгдсөөр байна 11 цаг 56 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 12 цаг 2 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 12 цаг 50 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв
Top