x

НОБГ: Галын дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарна

Гэрэл зургийг News.mn

Өчигдөр үдээс хойш УИД-д гарсан галын асуудлаар Нийслэлийн онцгой байдлыг газраас мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан: 

-Хэргийн газар үзлэг хийгдэж байгаа болохоор шалтгаан нөхцөл нь тодорхойгүй байна. Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.06.07/ 16.48 цагт ОБЕГ-т ирсэн. Дуудлагын дагуу 16.50 цагт объект дээр очиход дээврийн хэсэгт гал тархсан байсан тул нэмэлт хүч шаардлагатай болсон. Иймээс шаардлагатай хүн хүчийг богино хугацаанд гаргасан. Ингээд 21.30 цагт галыг бүрэн унтраасан. Нийт долоон хүний амь насыг хамгаалсан.

Галын шалтгааныг тодруулахаар Нийслэл, Чингэлтэй дүүргээс галын шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Онцгой байдлын албаныхан хорт утааны багаар 100 хувь хангагдаагүй. Нийт алба хаагчдын 70 орчим хувь нь ийм багаар тоноглогдсон. Нийслэлийн гурван ангид гал унтраах шат байдаг. Энэ шат 30 метр хүртэл сунадаг болохоор 10 хүртэлх давхарт хүрнэ. Одоогоор 10-с дээш давхар барилга бий. Эдгээр барилгууд нь гал унтраах тоноглолтой баригдах ёстой. Тэгэхээр өндөр барилга нь зориулалтын тоноглолтой байх ёстой.

Гал унтраах хөөсийг ашиглах зориулалт бий. Битүү орчинд үүссэн галыг хөөсөөр унтраадаг. Харин ил буюу дээвэр дээр гарсан галыг хөөсөөр унтраадаггүй. УИД-т гарсан галын хувьд усны нөөцийн хомсдолгүй байсан. Гал унтраах машин нь 4-10 тонн усны агууламжтай байдаг. 

УИД-ийн барилга нь дээр үед баригдсан болохоор богино хугацаанд гал тархсан. Жил бүрийн хавар болон намар шалгалт явуулж, холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард шалгалт явуулж, шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага 70 хувьтай биелэгддэг. Энэ нь барилгын бүтэц, цахилгаан зэрэгтэй холбоотой.

Галын дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарна. УИД-ийн зургаан давхрыг ашиглах боломжгүй болсон. Таван давхрын нэлээд хэсэгт ус нэвчсэн. 1-4 давхар галд өртөөгүй, ус нэвчээгүй ч утаа бүх давхрыг хамарсан. Хохирлын хэмжээг урьдчилан хэлэх боломжгүй ч их хэмжээний хохирол гарах байх.

“БҮГД ДААТГАЛТАЙ Ч АСУУДАЛ ЯАЖ ШИЙДЭГДЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА”

Одоогийн байдлаар Улсын их дэлгүүрийн гадна орчинг тойруулан тууз татаж, цагдаа хамгаалалтдаа авсан байна. Харин дэлгүүрийн зүүн талд түрээслэгчид болон ажилчид цуглан, дараалал үүсгэжээ. Түрээслэгчид цаасан хайрцаг тэвэрсэн байх агаад дор бүрнээ утсаар ярьж, хэн нэгэнд бухимдсан сэтгэлээ илэрхийлж, дотогш орж өөрийн бараа нь галд өртсөн эсэх, хэр хэмжээний хохирол учирсныг мэдэхээр яарцгааж байлаа. Мөн дарааллын урд хэсэгт зогссон нэг нь бусдадаа мэдээлэл дамжуулж байв.

Азаар түймэрт хүний амь эрсдээгүй ч олон зуун түрээслэгчдэд эдийн засгийн хохирол учраад байна. Харин өнөөдөр дэлгүүрийн түрээслэгчдийг тасаг тасгаар нь хэсэгчлэн, мөн тооллогын багийнхныг бүртгэн оруулж байлаа.

ОЛОН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ДААТГАЛЫН ХЭМЖЭЭ ӨӨР

Дараалалд зогсч буй түрээслэгчдээс зарим асуултад хариулт авлаа

-Бүх түрээслэгчдийг дотогш оруулах уу. Түрээслэгчид цаасан хайрцаг барьсан байна. Энэ нь ямар учиртай вэ?

-Бид гэгээ орохтой зэрэгцэн энд дугаарласан. Гал хэдэн давхрыг харамч, хэр хэмжээний бараа галд өртсөн бол гэхээс унтаж чадаагүй. Түрээслэгчдийн нэгэндээ өгсөн мэдээллээр галд өртөөгүй бүтээгдэхүүнээ авч болно гэж ойлгоод цаасан хайрцаг авчирсан юм. Гэвч дотогш тасаг тасгаар нь цөөн тооны хүмүүсийг цүнх, хайрцаггүй оруулж байгаа юм байна. Одоо дөнгөж нэгдүгээр давхрын түрээслэгчдийг оруулж байна. Ингэхдээ зөвхөн түрээсийн гэрээ байгуулсан хүмүүсийг нь  оруулж байна.

-Бүх түрээслэгчид даатгалтай гэсэн үү. Даатгалтай гэдэг утгаараа хохирлыг барагдуулах байх. Түрээслэгчид даатгалд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Бүгд гэрээ байгуулахдаа “Номин” даатгалд даатгуулдаг юм. Бараа бүтээгдэхүүний хэмжээ, өртөг, түрээсийн талбай зэргээс шалтгаалаад даатгалын хэмжээ өөр. Хэдийгээр даатгалтай ч хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй. Асуудал яаж шийдэгдэх бол гэхээс айж л байна.

МАНАЙ ТҮРЭЭСЛЭГЧИД БҮГД ДААТГАЛТАЙ

Ингээд УИД-ийн Олон нийттэй харилцах менежерээс хэдэн түрээслэгчтэй, даатгалын асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулахад “Энэ талаар олон хэвлэл манайхаас асууж байна. Түймэртэй холбоотойгоор шинжээчийн баг томилогдон ажиллаж байна. Галын дүгнэлт гараагүй байгаа болохоор наана нь мэдээлэл өгч болохгүй гэсэн. Тиймээс галын дүгнэлт гарсны дараа нэгдсэн мэдээлэл өгье. Одоогоор ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн болохоор хэдэн түрээслэгчтэй, хохирлыг хэрхэн барагдуулах талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартай ч манай түрээслэгчид бүгд даатгалтай” гэсэн юм.

Эх сурвалж: NEWS.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top