x

Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.

НБОГ-ын ойн хэлтсийн дарга Б.Болортуяа: Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс  гурван удаагийн Засаг даргын захирамж шийдвэр гарсан байна. Хаврын хуурайшилтын үед байгаль хамгаалагчдаа мэдээлэл өгөх нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлэх, хог шатаах, өнжмөл шар өвс шатаах, 150 гаруй үйлдлийг илрүүлж 5 мянган гаруй иргэний хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоолоо. Хөдөлгөөнт эргүүлийг Нийслэлийн 5 дүүргийн нутаг дэвсгэрт ажиллуулж хэрэг зөрчлийг илрүүлсэн. Гуравдугаар  сарын 20-ноос 1500 албан хаагч хөдөлгөөнт эргүүлийн ажлыг хийсэн.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр ”Корона вирус Дэлхийн 216 улсад тархаж АНУ,ОХУ, Бразил зэрэг улсуудад хурдацтай тархсаар байна. Харин  Монгол улсад 185 тохиолдол батлагдсанаас бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсон. Лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тусгаарлалтад 1812 хүн ажиглалтад байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 пост дээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна” гэлээ.

НОБГ-ын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд обектийн 23 гал түймрийн дуудлага ирсэн байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөвдүгээр сарын 8-наас  зургаадугаар сарын 10 хүртэл хугацаанд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Хөдөлгөөнт эргүүл ажиллах хугацаанд ногоон бүсэд гарсан 120 дуудлагад ажилласан. Үүнээс өнжмөл өвс шатаасан 30, ил задгай гал түлсэн 25,  хог шатаасан 10,  гагнуурын очноос гал түймэр гарсан 25 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 3 мянган орчим иргэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Хаврын хуурайшилтын зэрэг харьцангуй багасч байгаа хэдий ч сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ирэх амралтын өдрүүдэд огцом халах учир ногоон бүсэд зорчихгүй байх, гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл болон завьт эргүүлийг гаргахаар төлөвлөж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top