x

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцлоо

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”-ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна.

Өчигдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо.

 “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Мөн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цахим хурлын үеэр “Ковид-19” цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар болон нөхцөл байдлын мэдээллийг Москва, Лондон, Гуаякил, Киев, Истанбул зэрэг хотуудын дарга нар мэдээллээ. Цаашид цар тахлын үе дэх хотын хямралыг арилгах талаар Сөүлийн хотын дарга  Пак Вон Сүн санал хэллээ. Мөн “Ковид-19” цар тахлыг даван туулахад дэлхийн хотууд нэгдэж, хамтран ажиллах ёстой талаар Мэрилэнд мужийн захирагч Ларри Хоган, Фритаун хотын дарга Ивонне Аки-Саверр, Коломбо хотын захирагч Рози Сенанаяке нар санал хэлсэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр “Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд хамрагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос энэ оны хоёрдугаар сараас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас COVID-19 тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох тогтоол, журмыг гарган хатуу мөрдүүлэн ажиллаж байна” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр нэг хот төдийгүй нийт улс орон даяараа, бүс нутгаараа, тив, дэлхий нийтээрээ энэхүү аюулт цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллаж чадваас манай хүн төрөлхтөн удахгүй нэгэн том сорилтоо даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэдгийг онцолж хэллээ.

Таван өдөр зохион байгуулагдах энэхүү цахим уулзалт нь дэлхийн хотуудын туршлага дээр үндэслэн хотуудад өвчний хяналтын гарын авлагыг нарийвчлан боловсруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, халдварыг даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top