x

Өчигдөр шинжилгээ хийлгэсэн 212 хүнээс коронавирусийн халдвар илэрсэнгүй

Өчигдөр буюу зургадугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй. Энэ өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

-"Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс сорьцыг цуглуулжээ/,

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм,

-Ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ

-Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу зорчигчдыг ирмэгц нь мөн 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.

-Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй" гэв. 

Өнөөдрийн байдлаар /2020.06.02/ Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 185 тохиолдол бүртгэгдэж, 44 хүн эдгэрч, 141 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Өвчилсөн хүмүүсийн эмчилгээний ор хоног нь 14-53 буюу дунджаар нэг өвчтөн 30 хоног эмчилгээ хийлгэж байгаа аж. Өвчтөнүүд 5-65 насныхан бөгөөд 5-15 настай таван хүүхэд байна. 

Илэрч буй гол эмнэлзүйн шинж тэмдэг:

  • толгой өвдөх,
  • дотор муухайрах,
  • булчин өвдөх,
  • сульдах,
  • ханиалгах,
  • амьсгал давчдах 

Эдгэрсэн 13 хүнийг ажиглалтаас бүрэн гаргажээ

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ХӨСҮТ-өөс гаргаж, Энх саран сувилалд 14 хоног тусгаарлан ажиглаж, хоёр удаа шинжилгээ авч, гэрийн ажиглалтад гарсан үед нь мөн шинжилгээ авч, ажиглалтаас гаргаж байгаа.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн 16 хүн сувилалд тусгаарлагдсан бол 15 хүн гэрийн ажиглалтад байна. Харин эдгэрсэн 13 хүнийг ажиглалтаас бүрэн гаргажээ. 

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдийн хоёр нь жирэмсэн эх бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байгаа гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top