x

Энхийг сахиулагчдыг алдаршуулсан цогцолбор нээлтээ хийлээ

“Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборын нээлтийн ажиллагаа НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе нар, БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцов.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг: “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндийг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд хүргэж, “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборыг байгуулах санаачилга гарган хэрэгжүүлж буй Зэвсэгт хүчний нийт ахлагч нар, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлсэн.

Цогцолборын нээлтийн ажиллагааны эхэнд ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборын талаар танилцуулга хийж, энэхүү цогцолборыг Зэвсэгт хүчний нийт ахлагч нарын идэвх санаачилга, хандивын хүрээнд сүндэрлэн босгож байгааг онцолсон. Түүнчлэн тэрээр Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаа илгээж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 18000 гаруй цэргийн алба хаагч оролцсоны 70 гаруй хувийг Зэвсэгт хүчний гол цөм болсон мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүн эзэлж буй нь бидний бахархал болж байгааг тэмдэглээд хүн төрөлхтөний энх тайван, аюулгүй байдлын төлөө Монгол цэргийн оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг алдаршуулах  зорилготой уг цогцолборыг бүтээн байгуулахад бүх талаар дэмжиж ажилласан Зэвсэгт хүчний нийт ахлагч нартаа ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа талархаж байна" гэлээ.

“Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолбор хөшөө нь офицер, ахлагч, эмэгтэй цэргийн алба хаагчийн төлөөллийг илэрхийлсэн 3 ширхэг баримал байх бөгөөд нийт өндөр нь 5 метр юм. 

Эх сурвалж: ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 2 цаг 20 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 3 цаг 46 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 3 цаг 58 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 4 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 4 цаг 43 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 17 цаг 59 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 18 цаг 31 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 18 цаг 47 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 19 цаг 22 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 19 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 19 цаг 33 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 19 цаг 40 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 19 цаг 47 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 22 цаг 37 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 22 цаг 56 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 23 цаг 2 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 23 цаг 9 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 23 цаг 16 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 23 цаг 41 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 23 цаг 51 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол
Top