x

Ирэх сард найман нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна.

Үүнд: 

  • 06 дугаар сарын 10-нд Казакстан,

  • 06  дугаар сарын 11-нд Токио,

  • 06  дугаар сарын 15-нд Энэтхэг,

  • 06  дугаар сарын 17-нд Сөүл (транзит),

  • 06 дугаар сарын 18-нд Сөүл

  • 06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.

Мөн зургаадугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна. 

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрээр “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл болохгүй гэдгийг хэлье. Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохиролцоод тусгаарлалтын байранд байх хугацаанд санал өгөх боломжгүйг харгалзан үзээд Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд заасан үндэслэлээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй. Сонгуулийн насны 1000 иргэн татаж авах багцаа байгаа. Ингэхдээ өмнөх жишгээр УОК-ын Шуурхай штаб, Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэдээлэл болон УОК-ын таван үндсэн шаардлагад нийцүүлэн бусад хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан иргэдээ татаж авна” гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 3 цаг 20 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 4 цаг 10 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ Уржигдар 18 цаг 45 мин 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ Уржигдар 18 цаг 44 мин Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо Уржигдар 18 цаг 44 мин Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг нээлээ Уржигдар 18 цаг 40 мин Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлөг боллоо Уржигдар 18 цаг 39 мин ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзлаа Уржигдар 18 цаг 38 мин УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 16 цаг 20 мин Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа Уржигдар 16 цаг 19 мин Дөрөвдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна Уржигдар 16 цаг 07 мин Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Элчин сайдтай уулзаж, дизель түлш хөнгөлөлттэй авах хүсэлт тавилаа Уржигдар 16 цаг 06 мин Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 13 цаг 35 мин Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн баг түрүүллээ Уржигдар 13 цаг 33 мин Нийслэлд скүүтер, мопедын хөдөлгөөнийг хязгаарлах захирамж хэрэгжиж эхэллээ Уржигдар 13 цаг 31 мин "Улаанбаатар марафон" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Уржигдар 13 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Багануур" ХК-ийн уурхайчидтай уулзлаа Уржигдар 13 цаг 29 мин АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна Уржигдар 11 цаг 46 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ Уржигдар 11 цаг 45 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо АИ-92 шатахууны үнийг тогтворжуулж, АИ-95 болон дизель түлшн... Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын...
Top