Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дэх Хөтлийн замд дөрвөн машин мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн зохицуулагч дэслэгч Г.Далайжаргалаас тодруулахад, Дөрвөн машин мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас хоёр хүн бэртсэн. Цагдаагийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж байна.
Ослыг харсан эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэг машин урсгал сөрж орж ирсэн гэлээ.