x

С.Амарсайхан: Хүүхэд эндсэн асуудалд хариуцлага зайлшгүй яригдана

Өсвөр насны дөрвөн хүүхэд өчигдөр 17 цагийн орчим Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших усан толионд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын захирал С.Эрдэнэтуулыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна. Мөн тухайн газарт “Хан талст” ХХК Наран шарлагын талбай байгуулахаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийслэлээс тухайн газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байжээ. 

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан: "Маш харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Дөрвөн хүүхэд эндлээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Хариуцлага, ажил үүрэгтэй холбоотой олон асуудлууд байна. Хүүхэд, иргэдэд эрсдэлтэй орчин их байна. Энэ бол Улаанбаатар хотод байнга яриндаж байгаа асуудал шүү дээ. Алхаж хишгэж байгаа газар болгонд маань эрсдэл байна гэж хэлэхэд хэлсдэхгүй. Тийм ч учраас дор бүрнээ аюулгүй байдлаа хангая, хашаа хорооноо эхлээд ухсан нүх, салхи шуургатай үед эрсдэлд орж, өөрийгөө болон бусдын аюулгүй байдал, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх талд анхаарья гэж хэлж байсан. Өмнө хүртэл хашаа хороогоо цэгцэлье, хаврын шуурга аюултай байна гэж хэлж дуусаад л маргааш нь хашаа нурж өчнөөн олон автомашин, эд хөрөнгөөрөө иргэд хохирсон. Үүнтэй адил ийм асуудлууд хаа сайгүй өрнөөд байна. Хэзээ ч, хэний ч өмнө аюул ирэхэд ойрхон байгаа учраас хүн бүхэн, ААН бүр анхааралтай байя. 

Цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой энэ асуудалд би 14 хоногийн өмнө очсон, очиход "Наран шарлагын газар" хийж байна, цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг байдлаар зөв зүйтэй зүйл хийх гэж байгаа юм байна, гэхдээ аюулгүй байдлаа хангаж ажил, гэрээ хэлэлцээр хийсэн гэдэг асуудлаа сайн нягтал гэдэг үүрэг даалгавар өгөөд явсан. Сүүлд очиход хотоос тавьж байгаа дугуйн замыг эвдсэн, далан шуудуй ухсан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. Ямар ч зөвшөөрөлгүй байсан учир тавдугаар сарын 18-ны өдөр ажлын хэсэг байгуулаад шалгалт ороод явж байсан" гэлээ. 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын захирлыг ажлаас нь чөлөөлсөн гэж байна. Өөр хэн хариуцлага хүлээх ёстой вэ? 

-Маш харамсалтай асуудал шүү дээ. Үр хүүхдээ алдсан эцэг эхчүүдэд хэцүү байгаа. Үйл ажиллагаа явуулж байсан компани ойр орчмоо хамгаалдаг, харуул хамгаалалт гээд. Цэцэрлэгт хүрээлэн чин өөрөө 200-300 ажилтантай. Төсөв хөрөнгөө авдаг. Тэнд зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, хянах тэдний өдөр тутмын хариуцсан ажил. Тэр дундаа ажлын хэсэг гараад үйл ажиллагаагаа даруй зогсоо, эрсдэлтэй, аюултай байна гэж байхад үйл ажиллагаа явуулсан учир цаашид хариуцлагын асуудал хаа хаанаа яригдана. Хуулийн байгуулга мөрдөн шалгах ажиллагаа явуулна. 

-Та өмнө очихдоо барилгын үйл ажиллагааг дэмжинэ гэсэн байсан? 

-Цэцэрлэгт хүрээлэнтэй гэрээтэй, хамтраад үйл ажиллагаа явуулдаг олон ААН-үүд байгаа. Нийтийн бүтээн байгуулалт, иргэдийг ая тухтай амрах орчныг бүрдүүлэхэд хамтарч ажиллаж байгаа ААН-үүдээ дэмжнээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг шалгаад явж байхдаа тэр газарт очсон. Хэрвээ нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байвал үйл ажиллгааг нь тасалдуулахгүй явуулах хэрэгтэй. Очиход зөвшөөрөлгүй байсан. Энийг хуулийн байгуулга шалгах нь зүйтэй. Зөвхөн тэрнээс боллоо гэдэг асуудлыг хэлэх бол өрөөсгөл. Эцэг эхчүүд хүүхэддээ хараа хяналт тавих ёстой, ажил хариуцсан хүмүүс орчин тойрондоо аюулгүй байдлаа хангах ёстой. Зөвшөөрөлгүй, орчин тойрныхоо аюулгүй байдлыг хангадаггүй ийм байдалтай хот хатуу тэмцэж байгаа. Харамсалтай нь хүч хүрэх, хүрэхгүй газар олон байна. Олон арван жилийн ийм буруу жишиг, асуудлууд хаа сайгүй байгаа. Үүнийг цэгцэлье гээд явж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top