Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хоёр хоногийн хугацаанд нийт 740 гаруй иргэнийг татан авсан бөгөөд үүний 170 нь агаарын замаар бол үлдсэн 570 нь автозамаар эх нутагтаа иржээ.
Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотруу явуулж, 21хоног тусгаарлах юм.