x

Видео: Тэсэрч дэлбэрэх аюултай 230 гаруй галт хэрэгслийг аюулгүй болголоо

ЗХЖШ-ын даргын тушаалаар Төв аймгийн Баянжаргалан суманд энэ сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндоржоор ахлуулсан тус ангийн 26 хүний бүрэлдэхүүнтэй Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ажиллаад ирлээ. Төв аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгчийн “Манай суманд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл байна” гэсэн мэдээллийн дагуу анх дөрөвдүгээр дүгээр сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 02-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот бүлэг, тавдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн томилгоот бүлэг ажилласан юм. Өөрөөр хэлбэл, ЗХЖШ-ын даргын тушаалаар хоёр удаагийн томилгоот бүлэг тус сум оронд ээлжлэн ажиллаж, нийтдээ 300 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болголоо. Энэ талаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа П.Цэрэндоржоос тодруулсан юм.

-Томилгоот бүлгийнхэн хэдий хэмжээний галт хэрэгсэл ирүүлж, аюулгүй болгосон бэ. Илрүүлсэн галт хэрэгслүүдийн багагүй хувь нь байлдааны онгоцны бөмбөгнүүд байсан гэсэн үү?

-Сумын иргэдийн өгсөн мэдээллийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар анх ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ажилласан. Нэлээдгүй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг олж илрүүлэн устгалд оруулсан. Гэхдээ хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсны хувьд дахин хайгуул хийх шаардлагатай гэж үзээд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийг тав хоногийн хугацаатай тухайн сум орон нутагт үргэлжлүүлэн ажиллууллаа.

Манай бүлэгт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэхийн зэвсэглэлийн инженер, хошууч М.Ганзоригт хамт ажилласныг дурдах ёстой. Бид таван хоногийн хугацаанд ажиллахдаа 230 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг олж илрүүлэн устгалд оруулсан. Өөрөөр хэлбэл, “АО-150”, “ПОАБ-100ПС”, “ФАБ-250”, “ОФАБ-250”, “ПТАБ-250” загварын байлдааны онгоцны бөмбөгнүүд болон байлдааны бусад сум, галт хэрэгслүүдийг илрүүлж, устгасан.

-Хэрэв олж илрүүлээгүй бол ард иргэдэд учрах эрсдэл нь аюултай.

-Үнэхээр тийм. Байлдааны онгоцны бөмбөг учраас ойролцоох газар районд учруулах хохирол нь маш их. Гэхдээ нэг зүйлийг бид ойлгох ёстой. Юу гэхээр сум орон нутгийн иргэд тухайн газар районоор зорчихдоо, малаа бэлчээрлүүлэхдээ маш их болгоомж, сэрэмжтэй байх ёстой. Хэдий бид өндөр ачаалалттайгаар олон тооны тэсэрч дэлбэрэх зүйлийг устгасан ч дахин үзлэг, хайгуул хийх шаардлага бол бий.

Ийм ч учраас Баянжаргалан сумын ард иргэдэд нь хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн ангийн районы орчмоос тэсэрч дэлбэрч болзошгүй галт хэрэгсэл таарвал хөндөж оролдохгүйгээр сумынхаа удирдлагуудад яаралтай мэдээлэхийг онцгойлон анхаарууллаа.

-Сум орон нутгийн ард иргэд Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн байсан. Цахим сүлжээгээр нэлээд тарсан байсан.

-Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбацогт болон сумын малчин ард иргэд манай сапёрчдод тусгайлан талархал илэрхийлж, баяр хүргэсэн. Сапёрчдын ур чадварыг үнэхээр бахдаж байсныг хэлэх нь зүйтэй байх. Манай залуус ч мэргэжлийн өндөр түвшинд сайн ажилласан.

Манай бүлгийнхэн 230 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг 10 гаруй удаагийн тэслэлтээр аюулгүй болгосон ба ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөж, устгалыг явуулсан юм.

Эх сурвалж: ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top