x

Коронавирусийн эсрэг вакцины боломжит үнэ 10-20 долларын хооронд байна гэв

Коронавирусний эсрэг вакцин бүтээх нь дэлхийн эдийн засгийг сэргээх түлхүүр юм. Үүний хамгийн түрүүнд бүтээсэн компани мөн тэдний хөрөнгө оруулагчид асар их орлого олох болно. Хэн эмийн өрсөлдөөнд ялах магадлалтай байна вэ?

АНУ-ын Холбооны нөөцийн системийн (Төв банк) дарга Жером Пауэлл багтаж байгаа шинжээчдын үнэлгээгээр "COVID-19 вирусийн эсрэг вакцин бүтээснээр л дэлхийн эдийн засаг сэргэх боломжтой" болох гэнэ. Тиймээс энэ талын ямар нэгэн мэдээнд арилжааны газрууд маш мэдрэмжтэйгээр хандаж байна.

Өнөөдөр COVID-19 вирусийн эсрэг вакцин бүтээхээр дэлхийн зуу гаруй эмийн компаниуд ажиллаж байна. Туршилтууд ердийнхөөс хурдтайгаар явагдаж, зарим эмийг хүн дээр туршиж эхэлжээ.

Яаралтайгаар хэрэглэх эхний эмүүд энэ намар гэхэд бэлэн болохыг шинжээчид хэлж байгаа. Харин вакцины тухай мэдээ нь урт хугацааны хөрөнгө оруулагчид мөн дамын наймаачдад ашиг олох боломжийг өгч байна. Гэхдээ зөв компанийг сонгох нь ердийн хэрэг биш.

Жишээлбэл, сүүлийн өдрүүдэд АНУ-ын зах зээлд биотехнологийн Moderna компани хөтөч болов. Тавдугаар сарын 18-нд өөрийн вакциныг хүмүүс дээр амжилттай туршсан тухай мэдээг тараасны дараа компаний хувьцааны үнэ 20 хувиар өсчээ. Тэр нь S&P 500 индекст 3.13 хувиар өсөх боломжийг өгөв. Дараагийн өдөр нь ч өсөлт үргэлжлэв. Харин Moderna компанийн амжилтыг эргэлзээтэй болгосон STAT News сайтын тайлан нийтлэгдэж, компанийн хувьцаа 10.41 хувиар унасан ба S&P 500 индекс 1.05 хувиар доошилжээ.

Morgan Stanley банк вакцин бүтээхээр ажиллаж байгаа 110 компанийн тухай судалгаа хийгээд завхөн зургаан компани л амжилт олох боломжтойг хэлсэн байна. Биотехнологийн өрсөлдөөнд Pfizer (BioNTech-тай хамтран ажиллаж байгаа), ModernaJohnson & JohnsonSanofi (GSK-тай хамтрагч), Astra Zeneca (Оксфордын их сургуультай хамтрагч), CanSino Biologics компаниуд тэргүүлж явна гэж шинжээчид үзжээ. Сүүлийн компаниас бусад нь нийтэд танил компаниуд ажээ.

Pfizer / BioNTech

Вакцинууд оны сүүл рүү бэлэн болсны дараа Pfizer болон BioNTech эвсэл вакцины дөрвөн төрлийг эрүүл биетэй сайн дурынхан дээр туршина гэж Morgan Stanley үзжээ. Энэ компани тавдугаар сарын 5-нд  АНУ-д туршилтын загварын вакциныг сайн дурынхны эхний хэсэгт хийсэн байна. АНУ-ын Хүнсний болон эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын ариун цэврийн албанаас (FDA) ирэх аравдугаар сард яаралтай зөвшөөрөл авна гэж Pfizer найдаж байна.

Компани аравдугаар сард нэг сая вакцины тунг бэлтгэх боломжтой ба оны сүүлчээр 20 сая тун вакциныг, 2021 онд үйлдвэрлээ хэдэн арван саяар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

"Үйлдвэрлэлийг хэдэн саяар нэмэгдүүлэн 20 сая тунд хүргэхэд вирусийн тархалтын голомтуудаас хамгаалж чадах ба дараа нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр бид вирусаас нийгмээ чөлөөлж чадна" хэмээн Pfizer компанийн судалгааны тасгийн удирдагч Микаэль Долстен мэдэгдлээ.

Pfizer нь бусад өрсөлдөгч нараасаа ашгаар илүү компани юм. Сүүлийн жилд тооцооны үзүүлэлт нь 36 хувиар, хувьцааны ашиг нь 53 хувиар буюу $2.48 доллараар өсчээ. Гэхдээ, вакцин дээр ажиллаж байгаа нь үзүүлэлтийг нэмэгдүүлсэн байв. FactSet–ийн консенсус-дүгнэлтээр өнөөгийн 37 доллар нь 42 доллар хүрэх гэнэ.

Moderna

Компанийн вакциныг оны сүүлчээр бэлэн болно гэж Morgan Stanley дүгнэжээ. Тавдугаар сарын 18-нд вакцины эхний загварыг 18-55 насны эрүүл 45 сайн дурынхан дээр туршсан нь туршигч нарт COVID-19 вирусийн эсрэг бие болгосон гэж мэдээлсэн байв.

Ойрын хугацаанд Moderna вакцины үр дүнг харуулсан бас нэг судалгааг явуулах болон төгсгөлийн туршилтаа долоодугаар сард төлөвлөжээ. Одоохондоо Moderna өрсөлдөгч нарынхаа дунд тэргүүлж явна.

Тавдугаар сарын 20-нд Moderna компанийн тэргүүн Стефан Бансель мэдэгдэхдээ, вакцины  туршилтын хоёрдугаар шатыг явуулах зөвшөөрлийг зохих газраас авсан гэв. Хэдхэн долоо хоногийн дараа туршилтын эхний хэсгийн бүрэн хэмжээний тайланг гаргахаа мөн хэлжээ. Компани 2021 онд нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэж чадна хэмээжээ.

Компанийн үнэт цаасны эргэн тойронд сүүлийн хоногуудад ихээхэн сонирхол үүсээд байна. Үнэ нь өсөж, унаж хэлбэлзэл ихтэй байна. Moderna компанийн санхүүгийн үзүүлэлт сэтгэгдэл төрүүлэхээргүй. Цэвэр ашгийн төвшинд компани хохиролтойд орно. Балансийн тооцоогоор сүүлийн 12 сард хувьцааны EBITDA үзүүлэлт 1.44 долларын алдагдалтай.

Гэхдээ шинжээчид Moderna компанид итгэж байна. Тухайлбал, Goldman Sachs түүний үнэт цаасыг 105, Oppenheimer-108, BMO Capitals Market-115 доллар хүрнэ гэжээ. Тавдугаар сарын 20-ны арилжаагаар Moderna хувьцаа 66.5 доллараар үнэлэгдсэн байна. 

 Johnson & Johnson 

Johnson & Johnson вакцин бүтээх хурдаар бусдаасаа хоцорч яваа. Түүний вакциныг 2021 оны эхний хагаст бэлэн болно гэж Morgan Stanley хэлжээ. Клиникийн туршилтаа ирэх есдүгээр сард хийхэд бэлэн болох ба харин вакцины үйлдвэрлэлийг оны сүүл гэхэд эхэлсэн байх ба 2021 онд нэг тэрбум тун вакциныг гаргахаар төлөвлөжээ.

Компанийн тэргүүн Пол Стоффелс төлөвлөгөөгөө АВС телевизид ярьсан ба тэрээр вакцины жишиг энэ жилд бэлэн болсон байх ба тэдний хэрэглээ нь АНУ-ын засгийн шийдвэрээс хамаарна гэжээ. Компани вакцины шинэ үйлдвэр босгох гэнэ.

Johnson & Johnson компанийн үнэт цаас дутуу үнэлгээтэйг шинжээчид хэлэв. Barclays болон Morgan Stanley үнэт цаасанд нь “дундаас дээш боломжтой” гэсэн чансааг олгожээ. Morgan Stanley тэдний хувьцааны зорилгот үнийг 170, Barclays 182 доллараар тус тус тогтоож байна. Консенсус-баримжааны  FactSet-163.56 доллар хэмээн үнэлжээ.

Sanofi / GlaxoSmithKline

Ирэх жилийн хоёрдугаар хагаст эдний вакцин бэлэн болно гэж Morgan Stanley дүгнэжээ.

Франц-Британийн нэгдэл Sanofi болон GlaxoSmithKline ажлаа ингэж хуваажээ. Sanofi вакциныг бүтээж, GSK их хэмжээний тунг бэлтгэхэд өөрийн технологийг ашиглах юм.

Sanofi энэ оны хоёрдугаар хагаст вакцинаа сайн дурынхан дээр туршиж эхэлнэ. Эмийг ирэх жилийн хоёрдугаар хагаст үйлдвэрлэж эхлэх ажээ. Үүний хажуугаар компани дуулианд оролцоод амжив. Түүний ерөнхий захирал Пол Хадсон Хадсон  Bloomberg агентлагт мэдэгдэхдээ, АНУ тэдэнд 30 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн учир их хэмжээний вакцины урьдчилсан захиалга хийх эрхтэй гэсэн байв. Тэр мэдэгдэл нь албан ёсоор Парисийн дургүйцлийг хүргэжээ. Ерөнхий сайд Эдуар Филипп "COVID-19-ийн эсрэг вакцин дэлхийн хэмжээний өгөөж болох ёстой. Түүний хүртээмжийг бүгд хүртэх ёстойд эргэлзэх зүйлгүй" гэсэн мэдэгдэл хийлээ. Үүний дараа Sanofi дэлхий даяар нэгэн зэрэг вакцины хүртээмжийг авах болно хэмээн мэдэгдлээ.

Sanofi  жилдээ 600 сая тун вакциныг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнтэй зэрэгцээд компани Translate Bio компанитай хамтран хоёр дахь вакцинаа гаргахаар ажиллаж байна,

Sanofi компанийн хувьцааг дутуу үнэлгээтэй гэдэг. FactSet консенсус дүгнэлтээрээ хувьцааны боломжийн үнэлгээ нь зах зээлийн дундажаас дээгүүр 56.30  доллар хүрнэ гэжээ.

Astra Zeneca

Компанийн вакцин оны сүүлчээр бэлэн болно гэж Morgan Stanley үзэж байна. Astra Zeneca компанийн мэргэжилтнүүд вакцины судалгааг Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй нэгдэн хийж байна. Эрүүл хүмүүс дээр тэд тавдугаар сар болон зургаадугаар сарын эхээр туршин дүгнэлтээ гаргах ёстой.

AstraZeneca Британичуудад зориулагдсан вакцины 100 сая тунг энэ ондоо үйлдвэрлэх ба тэдний 30 саяыг есдүгээр сард бэлэн болгосон байх юм. Одоо компани олон улсын байгууллагын хүрээнд вакцинаа нийлүүлэх гэрээ байгуулахаар олон оронтой хэлэлцээрээ эхэлжээ. Argus байгууллага AstraZeneca хувьцаанд итгэн зорилтод үнийг нь 60 доллар гэсэн байна. Marketbeat консенсус, дүгнэлтдээ хувьцааны үнийг  53.78 доллар орчмоор үнэлжээ.

Cansino Biologics

Morgan Stanley тайландаа тэдний вакцин 2020 оны сүүлчээр бэлэн болно гэв. Албан ёсоор Хятадын энэ биотехнологийн компани Cansino вакцин бүтээх ажиллагаандаа бусдаас хол түрүүлж явна. Тэдний эм хүн дээр хийж буй туршилтынхаа хоёрдугаар шатанд байгаа. Энэ сард багтаан тэдний тайлан гарна гэж Morgan Stanley хүлээлттэй байгаа ажээ.

2021 онд Cansino вакцины үйлдвэрлэлийг  сарын 100 сая тун болгохоор төлөвлөжээ. Гэхдээ ийм их тооны вакциныг бүтэн жилийн дотор л гаргана хэмээн Morgan Stanley хэлж буй.

Вакцин бүтээж байгаа эмийн компаниудад хөрөнгө оруулахад юуг анхаарах вэ?

1) Хөрөнгө оруулалт урт хугацааны ирээдүйтэй, вакцин бүтээх дундаж хугацаа нь жил хүрэхгүй. Өнөөдрийн энэ нөхцөлд хугацаа нь сайдаа л найман сар хүртэл буурах байх;

2) Вакцины клиникийн туршилт нь амжилтгүй болох тохиолдол ихтэй. Бүтээж буй эмийн 30 хувь нь л хоёрдугаар шатны туршилтийг давдаг. Тэр нь хувьцааны үнийг унагах өндөр магадлалтай;

3) Вакцин бэлэн болох үеэр түүний хэрэгцээ алга болох доошлох магадлал өндөр бас өвчний эсрэг эм гарч ирэх эсвэл COVID-19 алга болох зүйл ч үүсч магадгүй юм.

"COVID-19 вирусийн эсрэг вакцины зах зээл хэдэн арван тэрбумаар үнэлэгдэж байна"

Morgan Stanley тэмдэглэхдээ, эдгээр зургаан вакцин бүгд үр дүнтэй, аюулгүй боллоо ч гэсэн нэгэн зэрэг үйлдвэрлэгдэж, зөвшөөрөгдөх нь юу л бол гэжээ. Нийтдээ 7.7 тэрбум хүнд шаардлагатай байгаа үр дүн сайтай нэгээс илүүгүй вакцин бүтээгдэнэ гэдэгт шинжээчид найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Туршилтууд дууслаа ч гэсэн вакцины хүртэмж хязгаарлагдмал байх юм. Morgan Stanley энэ оны төгсгөл рүү сардаа 10-30 сая тун үйлдвэрлэгдэх болно гэсэн хүлээлттэй байна. Харин ирэх жилийн дунд гэхэд вакцины үйлдвэрлэл нэмэгдэнэ, сардаа хэдэн зуун сая вакцин үйлдвэрлэгдэнэ гэжээ.

Одоогоор ганц ч компани вакцины боломжит үнийг хэлээгүй ч Morgan Stanley дүгнэхдээ, АНУ-д нэг тун нь $10–20 доллар, Баруун Европт $5–15, бусад орнуудад $5–10 доллар байх болов уу гэжээ.

Шинжээчид, COVID-19 вирусний эсрэг вакцины зах зээлийг пандемийн үеэр $10–30 тэрбумаар, COVID-19 бусад улиралын вирусийн дэгдэлтийнх шиг болсон үед $2–2,5 тэрбумаар үнэлэж байна. Вирусийн мутаци эсвэл вакцинжуулагдаагүй буюу шинэ төрөгчид эрэлтийг нэмэгдүүлэх магадлалтай.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол нэрийн барааны үнэ өсжээ 5 цаг 36 мин Японы эрх баригч нам эвсэл байгуулж, доод танхимд олонх боллоо 5 цаг 37 мин Энэтхэг, Европын Холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа 5 цаг 39 мин Улаанбаатарт хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина 5 цаг 40 мин Цагдаагийн байгууллага 3.7 тэрбум төгрөгийн мансууруулах бодис хураан авчээ 5 цаг 40 мин "Урт цагаан"-ы шинэ төвийн барилгын ажил 80 хувьтай байна 5 цаг 42 мин Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 43 мин Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно 7 цаг 30 мин Д.Трамп Преттигийн амиа алдсан хэргийг шалгаж байгаагаа мэдэгдэв 7 цаг 33 мин Сувилахуйн тусламж, үйлчилгээний жишиг түүх боловсруулж байна 7 цаг 35 мин С.Бямбацогт: "Хөх нүүрс" төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдол 60-80 хувь буурна 7 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 7 цаг 37 мин УИХ Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг соёрхон батлав 7 цаг 38 мин ЭМЯ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв 9 цаг 25 мин Улаанбурхан өвчний тохиолдол 22-оор нэмэгджээ 9 цаг 27 мин Сар шинийн үзэсгэлэн худалдаанд хяналт шалгалт хийж байна 9 цаг 28 мин Түргэн тусламж дуудлагад 20 минутын дотор очих зохицуулалт хийнэ 9 цаг 29 мин Аутизмтай хүүхдэд хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ 9 цаг 31 мин ОБЕГ: Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа 9 цаг 32 мин Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд хэрэгжүүлнэ 9 цаг 33 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Монгол банхар Азийн аварга боллоо Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хи...
Top