x

Томуу, томуу төст өвчний үед эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

Тогтоолын дагуу 6 хүртэлх насны хүүхдээ томуу, томуу төст өвчний улмаас гэртээ болон эмнэлэгт асарч буй эцэг эх, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад даалгаж, хувийн хэвшлийн ажил олгогчдод мөн уриалжээ.

Эрүүл мэндийн яамны тооцооллоор, өвчний оргил үе 12 дугаар сарын дунд үе, нэгдүгээр сарын эхээр тохиох бөгөөд энэ үед долоо хоногт 13–42 мянган иргэн эмнэлгийн тусламж авах төлөвтэй байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар 1,300–4,600 орчим хүн эмнэлэгт хэвтэхээр тооцжээ.

Судалгаагаар, уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэж буй 5 хүртэлх насны хүүхдийн 25 хувь нь томуу, амьсгалын замын вирусээр өвчилдөг бөгөөд энэ насныханд хүндрэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс томуугийн эхэн үед хүүхдээ гэрээр асрах боломжийг бүрдүүлэх нь хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top