ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэн билээ.
Мөн Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэж, онгоц өнөөдөр өглөө 06:30 минутанд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.