x

Бөхчүүд онлайн барилдааны орлогоо ХӨСҮТ-д хандивлалаа

Бөх тайлбарлагч А.Ганболд болон Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй бөхчүүд Үндэсний бөхийн харцага, начин цолтнуудын халз барилдааны орлого болох 5 сая төгрөгийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулав.

Тодруулбал, ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тавдугаар сарын 3-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоо, "Хамаг Монгол" студи хамтран томоохон халз барилдааныг зохион байгуулсан юм. Үндэсний бөхийн барилдаан Монголд анх удаа үзэгчгүй онлайнаар зохион байгуулагдсан нь онцлог байсан билээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Манай ид барилдаж байгаа бөхчүүд санаачлаад барилдаан зохион байгуулж, 5 сая төгрөгийг ХӨСҮТ-д хандивлалаа. Энэ үнэхээр бидэнд сэтгэлийн урам өглөө. Цаашид улам хичээнгүй ажиллахыг сануулсан хэрэг боллоо. Манай ХӨСҮТ-ийн зөвхөн коронавирусний голомтод ажиллаж байгаа ажилчдаас гадна бүхий л хамт олон чармайн зүтгэж байгаа. Коронавирусээс гадна олон халдвар дэгдэж байна. Хүчит бөхчүүдийн хандивыг авсан бид хүчтэй байж, ядрахгүй” хэмээв.

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй хэлэхдээ "Саяхан зохион байгуулсан харцага, начин цолтнуудын халз барилдааныг УОК-ын заавраар явуулсан. Энэ барилдаанаас цугларсан орлогоо ХӨСҮТ-д хандивлалаа. Бид бүхний эрүүл мэндийн энхийн манаанд зогсч буй эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа" хэмээн хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Уржигдар 16 цаг 02 мин Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв Уржигдар 16 цаг 01 мин Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлалаа Уржигдар 16 цаг 00 мин Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гуравдугаар гараа Дарханд болно Уржигдар 15 цаг 59 мин Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна Уржигдар 15 цаг 59 мин Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвээр байна Уржигдар 15 цаг 50 мин Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа Уржигдар 13 цаг 32 мин Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна Уржигдар 13 цаг 28 мин Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно Уржигдар 11 цаг 52 мин Эрчим хүчний эрх чөлөө Уржигдар 11 цаг 23 мин Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй Уржигдар 10 цаг 50 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барив Уржигдар 09 цаг 44 мин Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв Уржигдар 09 цаг 43 мин Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв Уржигдар 09 цаг 42 мин U-15 волейболын Азийн аваргад Сэлэнгийн сурагчид багтлаа Уржигдар 09 цаг 41 мин И.Цэлмүүн Дэлхийн шатрын цомоос хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргав Уржигдар 09 цаг 40 мин Улаанбурханы тохиолдол арван нэгэн мянга давжээ Уржигдар 09 цаг 39 мин Нийгмийн хамгааллын тусгай төв, БНСУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав Уржигдар 09 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 08 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барив Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан...
Top