x

Газраа бэлэн орон сууцаар сольсон 10 айл түлхүүрээ гардан авлаа

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд  Хотын дарга С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг  орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн.

Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм.

Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин өмчилж буй газраа орон сууцаар сольж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд байрных нь түлхүүрийг өнөөдөр Хотын дарга С.Амарсайхан, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар гардууллаа.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4.3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан “Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр иргэд хохирох явдал цөөнгүй гарсан. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд хотын удирдлагууд  иргэдийг орон сууцжуулахад онцгой анхаарч ажиллаж байна.

Орон сууцжуулах боломжтой бүх боломж хувилбаруудыг судалж , иргэдийг хохироохгүйгээр түргэн шуурхай орон сууцтай болгох ажлуудыг санаачилан хэрэгжүүлж байна. Өмчилж байгаа газраа зах зээл дээр бэлэн орон сууцаар солих боломжийг  нээж өгснөөр иргэдийн талархалтай хандаж байгаа. Цаашид түрээслээд өмчлөх  болон орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамрагдаж чадаагүй хохирсон иргэдийг эдгээр төслүүдэд хамруулах болно” хэмээв.

Орон сууцны түлхүүрээ гардан авсан өндөр настан О.Цагаан “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 26 жил амьдарсан. Өөрийн мэдлийн газраа 3 өрөө байраар сольж байгаад баярлаж байна.Олон жил орон сууцанд орох бодолтой явсан ч боломж бүрддэгүй байлаа.

Өнөөдөр ингээд шинэ байрны түлхүүр гардаад сууж байхдаа гар минь чичирж баярын нулимс гарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон хүн ирж уулзаж байсан. Тэгээд л таг чиг болчихно. Хотын дарга газраа байраар сольж болох төсөл хэрэгжүүллээ гээд хотын албаныхан ирж уулзаад л төд удалгүй түлхүүрээ гардаад авчихлаа шүү дээ.

Төрийн минь буян дэлгэрч байг ээ. Ингээд гэр хороолол руугаа түлхүү анхаараад орон сууцаар газрын солиод эхэлбэл агаар хөрсний бохирдол хурдан буурна. Баярлалаа та бүхэндээ “ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“НОСК” ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм.

Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top