Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10:00 цагт ГХЯ-нд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 76 дугаар чуулганы нээлтийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан хуралдуулна. Хуралдаанд дэлхийн 54 орны төлөөлөгч цахимаар оролцоно.
11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11:40 цагт МҮХАҮТ-д тус танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, "Монголоо шинэчилье" клуб "ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН" үндэсний санаачилга гаргаснаа танилцуулна.