Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Улсын Онцгой Комисс мэдээллээ танилцуулжээ.
ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг: "Засгийн газрын хуралдааны үеэр КОВИД-19 тэй тэмцэж буй явц олон улсын болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, арга хэмжээний хэрэгжилтийг ярьсан. Ирэх даваа гаригийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгнө. Нийгэм эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж хэлэлцэнэ" гэв.