x

Шинээр 38 байршлын 130 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-ын 29/33 дугаар тогтоолоор баталсан. Тус төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна.

Зарим ажлаас дурдвал, газар олгох үйл ажиллагааг тэгш, шударга байх зарчмыг ханган цахим биржээр дуудлага худалдааг өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газрыг худалдан нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130.0 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна. Энэ онд газрын төлбөрөөс 80.9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 15-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136.2 хувийн биелэлттэй байгаа юм.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор, олон нийтийн төв зэрэг нийгмийн хангамжийн 12 барилга, байгууламжийн газрыг холбогдох байгууллагад нь эзэмших эрх олгосон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.

Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нөлөөлөлд өртсөн 175 нэгж талбарын 62.7 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн байна. Эдгээрээс гадна “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийн санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт “Өгөөмөр” зах орчмын орц гарцыг чөлөөлж, мөн дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн орц гарцыг чөлөөлөөд байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн, зөрчлүүдийг арилгуулжээ.

Гэвч Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах явцад холбогдох байгууллагаас санал ирүүлээгүйн улмаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдан газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлт олон байгууллагаас иржээ. Цаашид газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үүднээс газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, газруудын байршил, тоо хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэмж батлах зайлшгүй шаардлага үүссэн учраас асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд:

  • Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 52 байршлын 174.6 га газар

  • Газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулахаар 43 байршлын 83.3 га газар

  • Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, ашиглуулахаар 15 байршлын 195.8 га газар

  • Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох хэсэгт 7 байршлын 6.14 га газар

  • Нөхөх олговор олгох, газрын байршил, хэмжээ хэсэгт 5 байршлын 6 га газар

  • Газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил, хэмжээ хэсэгт 2 байршлын 15 га асуудлуудыг тус тус шийдвэрлэхээр тусган байна.

Тэргүүлэгчид Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top