x

12 настай хүүхэд мотоцикл унаж яваад онхолдож амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас 15 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Орон нутагт нэг хүүхдийн амь нас хохирчээ.

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, онхолдох хэлбэрээр 2, унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр 2 тус тус хөдөлгөөнд оролцож хүн бэртсэн байна.

Харин хүний амь хохирсон ослыг тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчим Архангай аймгийн Чулуут сум Зуун мод багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Sunny маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10.7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4.9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 66.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж COVID-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 3 цаг 5 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 4 цаг 31 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 4 цаг 43 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 5 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 5 цаг 27 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 18 цаг 44 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 19 цаг 16 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 19 цаг 32 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 20 цаг 7 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 20 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 20 цаг 18 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 20 цаг 25 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 20 цаг 32 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 23 цаг 22 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 23 цаг 41 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 23 цаг 47 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 23 цаг 54 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ Өчигдөр 12 цаг 38 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна Өчигдөр 12 цаг 14 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав Өчигдөр 12 цаг 04 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол
Top