x

Гадаадад гацсан иргэд Ерөнхийлөгчөөс хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүслээ

Коронавируст цар тахлын улмаас гаднын улс орнуудад гацсан, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо 10900 орчим хүрсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Монгол улсын хувьд нөхцөл бололцооны хүрээнд зөвшөөрөгдсөн улс орнууд руу тусгай нислэг үйлдэж иргэдээ татан авах ажлын зохион байгуулсаар буй.

Тэгвэл гадаадад гацсан иргэдийн төлөөлөл Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт гаргажээ.

Харин өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдварын зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол 135 болоод байгаа билээ.

Гадаадад гацсан иргэдийн гаргасан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

“Хилээр нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай”

Монгол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн баталгаа болсон танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Дэлхий даяар тархсан халдварт цар тахлын улмаас дэлхийн улс орнууд өөрийн иргэдээ яаралтай эх орондоо ирэх хугацаатай үүрэг өгч, иргэдээ бүрэн татан авсан бөгөөд үүний дараа агаарын болон бусад хил гаалиа бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоон цар тахалтай тэмцэж байна.

Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдолтой хамтатган Улсын онцгой комиссоос яаралтай бүх хилээ хаан, богино хугацаагаар гадаад улсад эмчилгээ, сувилгаа, сургалт, амралт, ажлын зорилготой явсан иргэдээ гадаадад 70-90 гаруй хоног байлгаж байгаа ба олон мянган иргэд, хүүхэд, хөгшид, хөгжлийн ялгаатай иргэд харь оронд орох оронгүй, ажлын байргүй, амьжиргааны зардалгүй, идэх хоолгүй өдөр хоногийг өнгөрөөж байна.

2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлтэй 10,900 орчим иргэн 57 улсаас хүсэлтээ илгээгээд байгаа. Гэвч иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаа бөгөөд Улсын онцгой комиссоос гарч буй аливаа шийдвэр нь сонгуульд чиглэсэн, сонгуультай уялдсан байх талаар байнга ярьж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сард 800 орчим иргэнээ татан авбал сүүлийн иргэд жилийн дараа эх орондоо ирэхээр харагдаж байгаа ба эх орон боломж бололцоогоороо хүнээ авч байна, тусгаарлах байргүй, эмнэлгийн хүрэлцээгүй гэх шалтгаанаар ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад туйлын их харамсаж, цөхөрч, туйлдаж байна.

Гадаад улсуудад удаан хугацаагаар өөрийгөө болон үр хүүхдээ аргацааж буй иргэдийн хувьд нислэг хэт өндөр үнэтэй, тусгаарлах байрны төлбөр үнэтэй зэргээр зарим хүний хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд орж байна. Ганцхан жишээ дурдахад Унгар улсаас буцах хүсэлтээ Элчин сайдын яамаар дамжуулан өгсөн 190 гаруй иргэнээс 38 нь тавдугаар сарын 2-ны өдрийн УБ-Франкфурт-УБ чиглэлийн нислэгт багтах шаардлага хангасан боловч тэдний 25 нь хэтэрхий үнэтэй онгоцны тийзийн зардал, тусгаарлах байрны зардал зэргээс үүдэн хүсэлтээсээ татгалзахад хүрлээ.

Монгол Улс НҮБ-ын жинхэнэ гишүүн, олон улсын маш олон гэрээ конвенцод нэгдсэн бөгөөд уг гэрээ, үүргийнхээ дагуу өөрийн иргэнээ дайн тулаан ч бай, цар тахал ч бай авах ёстой. Иргэд бидэнд Монгол Улсын хил үргэлж нээлттэй байх ёстой. Энэ улсын иргэн болсон бид эх орондоо очих эрх нь азын сугалаа ч биш, арын хаалга ч биш, өндөр үнэтэй тасалбар ч байх ёсгүй ээ. Наян настай буурайг далан настай буурайгаар сольж нисгэх нь сонголт биш доромжлол гэдгийг эрхэм та юу эс андах билээ.

Бид монгол хүмүүс. Монголын төр дэндүү бүдүүлгээр бидний эрх ашгийг боож, дарангуйлж байна. Зөрчигдсөн эрхийнхээ төлөө тусгаар улсынхаа Элчин сайдын яаманд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрхийг бүдүүлгээр зөрчиж, хавчин, хяхаж байна. Японд, Европын холбооны улсуудад монголчууд байрлах байргүй, идэх хоолгүй болж, эхнээсээ гудамжинд гарч байна.

Уг вирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах, үйлдвэрлэж, тарилга эхлүүлэх хугацааг 2021 оны зургаадугаар сараас гэж байгаа бөгөөд тэр хүртэл хүлээвэл гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч, хэчнээн хүн өвчнөөр болон бусад зүйлсээр эндэхийг тааварлах аргагүй байна. Нөхцөл байдал цаашид улам хүнд болно. Жишээ нь, ОХУ-аас ирсэн 340 гаруй оюутнаас 55 нь халдвар авсан байгаа нь үүний тод илрэл билээ.

Иймд бидний зүгээс Танд дараах саналыг уламжилж байгаа бөгөөд таныг уг саналуудыг бодитойгоор тунгааж, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээж өгнө гэдэгт бат итгэж байна. Үүнд:

  1.  Монголын зочид буудлуудын холбоо ТББ-аас 2020 оны 5-р сарын 4-ний өдөр А-20/39 тоот албан бичгээрээ иргэд тусгаарлах байрны сонголтоо өөрөө хийх, үнийг чөлөөтэй байлгах боломж олговол тусгаарлагдах байрны нөөц хангалттай бий гэсэн бөгөөд тусгаарлагдах байрыг иргэдийн боломжоор сонголттой болгох, мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тусгаарлах байрыг нэмэгдүүлэх талаар судлах, улсаас тусгаарлах байрны төлбөрийн тодорхой хувийг даах

  2.  БНСУ уг цар тахлыг амжилттай даван туулж байна. Иймд БНСУ-д байгаа иргэдээ чөлөөтэй авах. Уг иргэд нь транзит бус зөвхөн удаан хугацаагаар БНСУ-д байгаа, мөн шинжилгээнд хамрагдсан байх.

  3.  Транзит нислэгийн давтамжийг нэгтгэж, вирусийн тархалт өндөртэй улсаас ирсэн болон тархалт багатай улсуудыг тус тусад нь тээвэрлэх

  4.  Богино хугацаагаар гадаадад зорчсон иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх

  5.  Удаан хугацаагаар хөл хорионд байсан иргэдийн нислэгийн тийз хэт өндөр үнэтэй байгаа тул иргэд газраар хил нэвтрэх зэрэг хүсэлтүүд гаргаж байна. Цар тахалтай холбоотойгоор газраар удаан хугацаанд зорчих нь вирусийн халдвар авах магадлалтай тул онгоцны тасалбарын тодорхой хувийг төрөөс даах

Бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү. 

Хүндэтгэсэн 

Гадаадад гацсан, Монгол Улсын 10900 орчим иргэн болон тэдний ар гэр болсон мянга мянган монголчуудын төлөөлөл, 2020 оны 5-р сарын 16-ны өдөр, гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэд (103.229.122.72)
    Айлын шоовдор АН аль мууг түүж цэвэрлэсэн ч адлагадан ялагдаж, яллагдав. Алдаа оноог нь алдалгүй хэлэлцэж шүүх МАНгарууд, их адаггүй ар өврөөс нь зулгааж барьж идэх гэж ноцно. Ажлын хүндийг АН-ынхан л амлаж авч гүйцэлдүүлнэ. Адаг сүүлд нь аль муугаар нь дуудна. Ашгийг нь харин ардууд бус АХ намаас эхлээд МАНгарууд МАНГАС болтлоо хүртэцгээв. Ард нь харин МАНГАСЫГ эрхлүүлж, АН-ынхныг яллаж баясна. Яг л Үсгэлжин шиг АН-ыхныг өшиглөхгүй хүн, ноцохгүй нохой ч алга. Харин МАНГАС-д бариулах болохоор бүгд ядарсан АН-аас тусламж ирдэг. Ямар ч мэдэлгүй ямагт барлаг хийж явсан шүү дээ тэд, ял хүртэл сонсож, ямагт цовдлуулж, доромжлуулж ирсийм. Ялимгүй үүлэн чөлөөний нар шиг эрх мэдэл олдох үед яасан ихийг амжуулж хийсэн юм бэ дээ тэд!!! Тэдний хийсний үр шимээр өнөөдөр Монголчууд тахалтай дэлхийд ажрахгүй амьдарцгааж, ам уралдан улс төржиж, улсын их хулгайчид нь хувааж идэх хөрөнгөтэй, улсад алба хашдаг нь цалин тэтгэмжтэйгээ байна.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 3 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 13 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 16 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 16 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 17 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 20 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 15 цаг 41 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 15 цаг 50 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 15 цаг 50 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 15 цаг 54 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 3 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 8 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 17 цаг 44 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 17 цаг 56 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 17 цаг 56 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 17 цаг 57 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 2 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ
Top