x

Зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна

2020 оны тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 612-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн байна. Үүний 7 нь хүүхэд. Ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна. 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11

  • Мөргөлдөх хэлбэрээр-2

  • Онхолдох хэлбэрээр-4

  • Мотоцикл, мопед, унадаг дугуйтай мөргөлдөх-2 тус тус бүртгэгджээ.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд:

  • 2020.05.11-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт шороон замд У жолоочтой Mitsubishi Lancer маркийн автомашин онхолдож, зорчигч 62 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг нь хохироосон,

  • 2020.05.13-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Д жолоочтой Toyota Prius маркийн автомашин нь явган зорчигч 2 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,

  • 2020.05.13-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэр, асфальтан замд Э жолоочтой Hyundai Universe маркийн автобус О жолоочтой Honda Fit маркийн автомашинтай мөргөлдөж, Honda Fit маркийн автомашинтай жолооч 54 настай, эмэгтэй О, зорчигч 38 настай, эмэгтэй О нарын амь нас хохирсон,  

  • 2020.05.14-ний өдрийн 11 цаг 30 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 74 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг шалгаж эхэлсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 10 зөрчил бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2.6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 2.4 хувиар тус тус өсөж, ослын улмаас гэмтсэн хүн 41.6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 28.5 хувиар тус тус буурчээ.

Өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсэж, онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, гамшгийн түвшинд хүрнэ. Сүхбаатар аймаг өглөөний 08:00 цаг, харин Хэнтий, Дундговь аймгууд өглөөний 10:00 цагаас тус, тус эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ. 

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Орон нутгийн замд зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд...
Top